1-р хэсэг

19.3K 475 11
                                    

Бүх зүйлийн эхлэл...

Гэрээсээ гарна цүнхнийхээ оосроос тас зууран доошоо харсаар аль болох хүн багатай газрыг сонгон алхана... Өнөөдөр миний явдаг зам дээр хүүхдүүд бөөгнөрөн зогсож байсан болохоор илүү тойруу замаар явлаа... Миний амьдрал үргэлж л ийм байдаг хүмүүсээс зугатаж аль болох нүдэнд нь өртөхгүйг хичээдэг. Өмнө 30 минут алхаад л сургууль дээрээ ирдэг байсан бол өнөөдөр 45 минут 32 секунд алхалаа... Хайр нь 15 минут 32 секунд минь! Тэр хүүхдүүдийг байгаагүй бол аль хэдийн хүүхдүүд цуглаагүй байхад ирэх цаг... 15 минут 32 секунд хоцорсон болоод ч тэр юмуу сургуулийн ихэнх хүүхэд коридоороор холхилдоно... Аль болох хана дагаж хэн нэгэнд өртөхгүйхэн шиг доошоо харасаар анги руугаа явж байтал гэнэт хэн нэгэн урд ирэн гараараа хана налан намайг хааж зогсов. Би ч дээш өндийн харалгүйгээр доошоо харасаар хажуугаар нь зөрөх гэхэд дахиад хаагаад зогсчихов. Толгойгоо үл ялиг дээш болгон царайг нь харахад манай сургуулийн од хөвгүүн Лэе над руу нухацтай харан зогсоно. Би гялс харцаа доошоо болгон бөхийгөөд *Уучлаарай* гэж сонсогдох төдий хэлээд гарах гэхэд дахиад замыг минь хаагаад зогсох нь тэр... Одоо би яг айсандаа хөл минь чичирч хар хөлс цувна...

Би болгоомжтой гэгчин эргэн тойрноо харахад бүх хүүхдүүдийн анхаарал бид хоёр дээр тусч байлаа... Үгүй ээ үгүй би ийм зүйлд дургүй хүсдэггүй шүү дээ!!! Би дахин бөхийгөөд хажуугаар нь зөрөхөд тэр энэ удаад явууллаа... Бурхан минь тэр хүн андуурсан байх...

Хурдан цохилох зүрхээ даран ангидаа орж ирэн хамгийн хойно суудалдаа очиж суухад ямар их айж сандарсанаа л одоо мэдэрч байна... Хөлсөө арчаад дэвтэр номоо гаргаж ирэн урд шөнө дутуу орхисон даалгавараа хийлээ...

Намайг Пак Минхи гэдэг ахлах сургуулийн төгсөх анги мэдээж надад найз гэж байхгүй. Найз ч хэрэггүй гэж боддог эцэст нь араас чинь хутга зоож мэдэх хүмүүс бол найз гэж шүү дээ! Гэхдээ миний ч буруу байж болох юм..? Би хүмүүсийн нүдэнд өртөхийг хүсдэггүй тэр нь амар байдаг. Сургууль дээрээ яг л сүнс шиг хэнд ч харагдахгүй байхыг хичээдэг. Гэхдээ тэрнийг минь дөнгөж сая Лэе үгүй хийчих шиг боллоо... Тэрний эндүүрэл надад төвөг удаж ч болох юм...

Хонхны жингэнэх чимээнээр хүүхдүүд цувран ангид орж ирж суулаа... Би дэвтэр лүүгээ ширтэн багш орж ирхийг хүлээж байтал хажууд нэг хүн ирж суух шиг болов... Миний хажууд энэ олон жилийн хугацаанд хэн ч ирж сууж байгаагүй шүү дээ!!! Болгоомжтой гэгчин толгойгоо хажуу тийшээ үл ялиг харуулан нүднийхээ булангаар харахад *Бурхан минь тэр дахиад л андуурчихаж тийм үү???*

/Дууссан/ +Hater or...+Where stories live. Discover now