10.AWAY

155 20 2
                                    

-Өөрийгөө бусадтай харьцуулснаар хэзээ ч өөртөө бүрэн итгэлтэй байж чадахгүй. Үнэхээр харьцуулмаар байгаа бол, өчигдрийнхөө өөртэй л өөрийгөө харьцуул-

 Үнэхээр харьцуулмаар байгаа бол, өчигдрийнхөө өөртэй л өөрийгөө харьцуул-

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Түүнийг сайн ажиглаж байгаарай, Ахилл"

"Атаархаж байна шүү. . . хаанаар тусгайлан анхаарал тавиулж, жанжнаар мануулаад л"

Ахилл ийн шүүрс алдан хэлэхэд Посейдон түүн рүү ширүүхэн хараад "Ахилл, Би хааны хувьд албат чамд тушааж байна"

Ахилл ч дахин шүүрс алдан заналтайгаар түүнд бөхийгөөд "Гэхдээ жанжны хувьд биелүүлэх ч итгэлт андын хувьд бол би чадахгүй байх шүү"

Посейдоны гүн хар нүд түүний хоосон харцтай тулгарахдаа үл мэдэг жуумагнан ширтсээр
"Чамд. . . хэлэх зүйл байна уу?"

Ахилл энэ удаад түүн рүү ширүүхэн харлаа.

"Би ч түрүүлж хүслээ биелүүлнэ . . ."

~~~

Сора Тэнгисийн оронд ирээд хоёр долоо хоножээ. Түүний хувьд өөртөө аливааг дахин нээн илрүүлсэн өдрүүд байв. Тэр ордон доторхоо өөрийн хэв маягт тохируулан тохижуулаад, дор нь хуваарилж өгсөн хүмүүстэйгээ ч дотно харилцаатай болоод авсан.

Өнөөдөр бол миний тооцооллоор энд ирсний минь 14 дэх хоног, 13цаг, 6 минут .

Тогооч нар ч надад амттай төрөл, төрлийн хоолыг цаг тутамд хийж өгөх юм. Шинэ, шинэ зүйлсийг би өөрийн гараар хийсэн дэвтэртээ зурж, дэлгэрэнгүй тэмдэглэж байлаа.

"Мисү, энэ жимсний талаар хэлж өгөөч?"

Өчигдөрхөн Нарны орноос Сүминий надад илгээсэн алим шиг хэрнээ дахин дотроо алим шиг хачирхалтай, чамин жимсийг ажиглан асууна.

Мисү цонхон дээрх сараана цэцгийг услаж байснаа түр азнан ширээн дээрх жимсийг харан инээмсэглээд
"Энэ бол Гритфу, үнэхээр ховор олддог жимс. Ганцхан Нарны оронд л ургадаг , бас гоо үзэсгэлэн, саруул ухааныг бэлгэддэг бөгөөд үүнийг идсэн хэн бүхэн мөнхийн гоо үзэсгэлэнтэй байх болно."

The Gods of  Heaven: Bloody FateWhere stories live. Discover now