6.DAPHNE

183 18 2
                                    

Амьдрал бол танд тохиож буй үйл явдлын 10%, харин болж байгаа зүйлд таны хандах хандлагын 90%-иас бүрдэнэ.—

Тэрээр багахан амьсгаадсан байх ба намайг өөдөөс нь гайхан сууж байхад хурдан хурдан алхалсаар гарнаас минь татан босгоод өнөөх алтан нөмрөгөө нөмрөгөөд хаашаа ч юм бэ чирэн явлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тэрээр багахан амьсгаадсан байх ба намайг өөдөөс нь гайхан сууж байхад хурдан хурдан алхалсаар гарнаас минь татан босгоод өнөөх алтан нөмрөгөө нөмрөгөөд хаашаа ч юм бэ чирэн явлаа.

Юу болоод байгааг гайхан түүнд чирэгдсээр алхахад ардаас баахан цэргүүд биднийг хөөж байх нь тэр.

Тиймээ, би эндээс зугтах хэрэгтэй. Ингэж үхмээргүй байна. Хэдий Дафне өрөвдөлтэй ч би чадахгүй нь.

Жанжны гарнаас чанга атгасаар бид хамтдаа гүйж байсан ч энэ ордон хэтэрхий том юм.

Жанжин ч 3 давхарын нэг нууц бололтой өрөөнд дагуулан ирэв. Гаднаас нь харахад зүгээр л үлэмж уран зураг гэж харах ч энэ нь нууц өрөөний хаалга байлаа.

Жанжин бид хоёр ч амьсгаадсаар өөд өөдөөсөө харан зогсоцгоох аж. Надад түүнээс мэдэхийг хүссэн асар олон асуултууд байна. Тэр ер нь ямар үнэнийг нуугаад байна аа?

"Яг юуг надаас нуугаад байгаа юм бэ?"

Жанжин надруу харсаар багахан дөхөөд " Олон зүйл асуухыг чинь мэдэж байна аа. . . Чи бол сонгогдсон нэгэн. 1000 жилд ганц удаа тохиох ариун цуст , сахиусан тэнгэрээс ч үнэ цэнтэй нэгнийг сонгогдсон нэгэн гэдэг юм. Чамайг батлах сахиус ч чиний хүзүүнд байгаа. Харанхуйд хүзүүн дээр чинь сараана цэцэг хэлбэрт тэмдэг тодорч харагдана."

Сараана цэцэг. Миний малтлагаар олсон тэр хачин болор зүүлт сараана хэлбэртэй байсан. Бас сонгогдсон нэгэн гэсэн байсан. . .

Би бага зэрэг хөмсгөө зангидсаар " Тэгвэл яагаад надаар зан үйл хийх гээд байгаа юм!"

Энэ л их хачин байна.

Тэр энэ удаад санаашран
"Сонгогдсон нэгэн ямар нэг үйл хэргийг бүтээх гэж л төрдөг. Өмнө нь хэлсэнчлэн сахиусан тэнгэрээс ч илүү үнэ цэнтэй учраас . . . Сонгогдсон нэгний ганц дусал цус л асар их тарни, ид шид агуулдаг. Тийм ч учраас чамаар нас барсан, ховсдуулсан эсвэл хараагдсан нэгнийг дахин амьдруулахад ашигладаг"

The Gods of  Heaven: Bloody FateWhere stories live. Discover now