I

4 0 0
                                    

Хүмүүс, хүмүүс,илүү олон хүмүүс

"Эдгээр хүмүүсийн хэнийг нь ч танихгүй байгаа нь бухимдал төрүүлж байна"

"Эрвээхэй хөөхийн оронд анхнаасаа л ээжийнхээ үгэнд ороод болих ёстой байсан юм,энэ чиний л буруу чи үргэлж л өөртөө гай тарих юм"

хэмээн тавхан настай бяцхан охин өөрийгөө буруутган хөлдсөн мэт чичрэн зогсоно

"Яах ёстой вэ,ингээд зогсоод л байх уу
ээжийг олох хэрэгтэй хэн нэгнээс тусламж гуйх хэрэгтэй юу"

"Хөөе"хэмээн хүүхдийн дуудах хоолой сонсогдоход бушуухан эргэж хартал Бяцхан охинтой адил тав,зургаа орчим насны хүү ширүүхэн харан зогсоно

Хүү"Чи ганцаараа юу хийж яваа юм,төөрчихсөн юм уу?"хэмээн харцаа зөөлрүүлэн асууна

"Би төөрөөгүй!"ширүүхэн хэлээд хоёр гараа зөрүүлэн барина

Хүү"Хүн зүгээр л асууж байхад чи ямар ааштай юм бэ? Төөрчихсөн байх гэж бодоод туслах гэж л байхад"

Охин"Чи жоохон юм байж яаж туслах юм? Миний үеийн л харагдаж байна"
Гараа зөрүүлсэн чигтээ хошуугаа цорвойлгон хэлэхэд

Хүү" Би чамаас өндөр шүү бас би чам шиг төөрөөгүй байгаа биздээ тэгэхээр эндэхийг сайн мэднэ гэсэн үг тэглээч чи хэдтэй юм?"

Охин"таван настай,чи?"

хүү"тэгвэл би долоотой чамаас хоёроор ах гэсэн үг...зза чи төөрөөгүй бол би явлаа баяртай" гээд эргээд явах гэхэд охин сандран бушуухан цамцнаас нь татан

"...намайг ээж дээр маань аваачаад өг...би төөрөөгүй ээ зүгээр л энд зөндөө олон хүн байгаа болохоор л"ичиж санаа зовсон байдалтай хэлэхэд

Хүү "ойлголоо,ээж чинь ямар хувцастай яваа юм хувцасных нь өнгө нь ч юмуу?"асуухад охин нэлээн бодон зогсож байгаад ээжийнхээ өмссөн даашинзны өнгө үсний өнгө гэх мэт хэлж өгнө

Гэтэл хүү охины гараас хөтлөн заалны захад байх өргөн шатруу гүйж очоод хамгийн дээр нь гараад "эндээс сайн хараарай би ч бас цуг харий"

Удалгүй хүү нэг эмэгтэйрүү заан"тэр мөн үү?"Гээд хуруугаараа заахад охин жигтэйхэн баярлан мөн байна гэж хэлэхэд дахиад л гараас нь хөтлөнө охины ээжийн зүг гүйнэ

Охин"ээж ээ,ээж" хэмээн дуудахад охины ээж нь харан баярлан"хаана байсан юм бэ? Дагаад яваарай гэж байхад яагаад алга болчихож байгаа юм"

Охин"уучлаарай...эрвээхэй хараад мартаад дагаад явчихлаа" хэмээн гэмшсэн хоолойгоор хэлнэ

Охины ээж"ойлоглоо дахиж битгий тэгээрэй...Хана чи ээждээ шинэ найзыгаа танилцуулахгүй юм уу" хэмээн инээмсэглэхэд

Хана"гэхдээ би нэрийг нь мэдэхгүй шүү дээ,аан бас тэр надад танийг олоход тусалсан"

Хана ээж"тэгвэл чи яагаад түүний нэрийг асууж болохгүй гэж"хэмээн хүүрүү харан инээмсэглэнэ

Хана"намайг Хана гэдэг чамайг? Бас надад тусалсанд баярлалаа"

Хүү"Намайн Тэхён гэдэг, манай ээж намайг Тэ гэж дууддаг,ер нь яагаад хоёулаа явж манай ээжтэй танилцаж болохгүй гэж" Тэхён Ханад хариулах ч зав өгөлгүй гараас нь татан гүйнэ

Хүү томчуудын дундуур гүйж эцэст нь зорьсон газраа ирэх шиг боллоо

"Ээж!"
'Тэр миний гараас татан, өрөөний тал шиг том шат руу хурдлахыг хэллээ гэтэл бид хоёрын зүгрүү урт толигор хар үстэй үзэсгэлэнтэй эмэгтэй ирж ​​байна'

'Энэ үзэсгэлэнтэй эмэгтэй Тэхёны ээж бололтой'

"Тэхээр...Чамтай хэн байгаа юм?" Тэр миний өндөрт тааруулан аажуухан доош тонгойн асуулаа

Би юу хийхээ мэдэхгүй хөлдсөн юм шиг л зогсоно, гэтэл хөөрхөн эгч миний эргэлзсэн царайг хараад инээмсэглэнэ

Намайг үг хэлж амжаагүй байтал ард минь танил хоолой дуугарахад эргэн хартал "Ээж"

"Эрхэм дээдсээ" ээж түүнтэй эелдэгээр мэндлэхэд үзэсгэлэнт бүсгүй босохдоо эелдэгхэн инээмсэглэн "Тэр чиний хүүхэд үү?"

Тэр инээмсэглэн толгой дохилоо "Тиймээ тэр миний охин,би охиныхоо өмнөөс уучлалт гуйж байна-"

"Үгүй ээ, тэгэх шаардлагагүй"

Хөөрхөн эгч хүүрүүгээ харан "Тэхён явцгаая. Аав чинь чамайг хайж байгаа"

Хажуугаар нь гарах гэж байтал нэг гар намайг буцаагаад татчихав

Хөөрхөн эгч нүдээ анивчин, гайхан хараад

"Тэ, хонгор минь..."

"Би түүнийг тантай танилцуулах гэсэн юм? Ээжээ"

"Өө тэгэлгүй яахав ээжийгээ өршөөгөөрэй...бяцхан охин минь чамайг хэн гэдэг вэ?"

Хана"Намайг Хана гэдэг"бөгтийн мэндлэхэд "Хөөрхөн нэр байна танилцсандаа таатай байна дараа дахиад уулзана гэж найдаж байна"

"Тэ хонгор минь аав чинь хүлээж байгаа,одоо явцгаая"

Тэ"Ээжээ би Хана-тай гэрлэмээр байна"






-
-
-
-
-
-
-

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Oct 15, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

БЯЦХАН ХАНХҮҮWhere stories live. Discover now