Five

171 30 5
                                    

CHAPTER FIVE: БОЛЗОО

اوووه! هذه الصورة لا تتبع إرشادات المحتوى الخاصة بنا. لمتابعة النشر، يرجى إزالتها أو تحميل صورة أخرى.

CHAPTER FIVE: БОЛЗОО

Өдрийн хагалгаа үзлэгийн тайлантай танилцсаар тарах ч цагаа мартчихсан байх Жимин

اوووه! هذه الصورة لا تتبع إرشادات المحتوى الخاصة بنا. لمتابعة النشر، يرجى إزالتها أو تحميل صورة أخرى.

Өдрийн хагалгаа үзлэгийн тайлантай танилцсаар тарах ч цагаа мартчихсан байх Жимин. Цаг хартал зургаан цаг өнгөрчихсөн байлаа.

Хэдий Жимин чухал гэж хүлээн авч үзээгүй ч хүн хүлээлгэх түүний хувьд маш бүдүүлэг үйлдэл. Тэр эмнэлгийн халаад болон хувцсаа солин өглөө өмсөж ирсэн улбар шар футболк, хар өмдөө өмсөөд эмнэлгээсээ яаран гарав.

Жиминийг машины зогсоол дээр дөнгөж ирэхэд хар өнгийн спорт загварын машин түүний өмнө ирж зогслоо.

"Хүлээлгэчихлээ, уучлаарай"

Жонгүг жуумалзсаар "Зүгээр дээ, өөр шиг чинь үзэсгэлэнг бол өдөржин хүлээсэн ч чадна. Бас сая хүлээнгээ зөндөө хөөрхөн бүсгүйчүүд, царайлаг залуучууд  харж амжлаа"

Тэр ингэж хэлээд машинаа эргүүлэн зам луугаа оров.

Жимин хариу хэлсэнгүй. Жонгүг луу хартал тэр өглөөний хослолоо сольчихсон байлаа.

Хар өнгийн футболк, урт зүүлт, цэнхэр жинсэн өмд. Жимин түүнийг загварлаг гэдгийг анзаараад авав.

Тэр хоёр нээх сүртэй холдсонгүй. Нэгэн CU-н өмнө ирээд зогсчхов. Жимин Жонгүгийг ямар нэг зүйл л авах гэж байгаа байх хэмээн бодон сууж байтал Жонгүг гэнэтхэн "Буухгүй юм уу" хэмээх нь тэр.

Ойрхон хоолны газар байгаа юм байхдаа хэмээн бодсоор Жимин машинаас буусан ч Жонгүг тэр чигтээ явсаар CU луу орчхов.

Mission:247 | JIKOOKحيث تعيش القصص. اكتشف الآن