Three

158 29 7
                                    

CHAPTER THREE: СҮРЧИГ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

CHAPTER THREE: СҮРЧИГ

Чив чимээгүй уур амьсгал

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Чив чимээгүй уур амьсгал. Сонхүн юу гэж ч хариулахаа мэдэхгүй, гацчихсан суух аж.


Гэнэтхэн энэ чимээгүй байдлыг таслан Тэхён "Тэр тоглож байгаа юм аа, Сонхүн. Бомгю, түүнийг хүргээд өг" хэмээв.

Сонхүн Бомгю хоёрыг гарсны дараа Тэхён Жонгүг луу муухай харсаар сууна.

Жонгүг тоосон ч юмгүй Бомгюгийн авчирсан шар айрганаас балгасаар "Яасан бэ?"

"Ажилдаа анхаар, Күүк. Юнги ах байхгүй болохоор хариуцлага чинь улам нэмэгдсэнийг мэдэж байгаа биз дээ"

"Болно шүү дээ, Тэхён. Дөнгөж л америкаас ирээд байна. Нэлээн ч том ажлын ард гарлаа. Бид амралт хүртэх эрхтэй шүү дээ"

Тэхён түүний үгэнд нүдээ эргэлдүүлээд хариу болгож юм хэлсэнгүй.

Эцэст нь Жонгүг санаа алдаад "Тэ, би амармаар байна. Сар гаруй бэлдэж төлөвлөж нойргүй хоносон ажлынхаа ард дөнгөж л гараад байна"

"Хараахан гараагүй байгаа. Тэнд Юнги ах бидний новшийг цэвэрлэж байгааг чи мэднэ"

Жонгүгийн харц энэ үед өөрчлөгдөх нь тэр.

"Тэхён, би энэ салбарт  хэлд орж, алхаж сурахаасаа эхлээд бүгдийн нь өгсөн хүн. Би хийх ёстой зүйлсээ сайн мэдэж байгаа. Юнги ах ч гэсэн ялгаагүй. Миний бодлоор чамд амралт хэрэгтэй байх шиг байна. Итгэ, хүлээ бас амар"

Mission:247 | JIKOOKWhere stories live. Discover now