[Special Chapter]🎄

Start from the beginning
                                    

"Сайн уу?"

Урд нь ирж зогсохдоо ийн мэндлэхэд бодолдоо дарагдан суусан Тэхён толгой өргөн харж яг энэ мөчид Жонгүг өдөржин хүлээсэн асуултынхаа хариуг харцнаас нь авчих нь тэр. Тэхён босч зогсоход тэд нэгнээсээ өндрийн ялгаа тийм ч их биш агаад нэгнээ цоо ширтэн чимээгүй зогсоход цаг хугацаа ямар ч хамаа байсангүй.

"Чи явахаар болчихож, тийм үү?"

Жонгүг өмднийхөө халаасанд хоёр гараа хийчихээд энгийн сонсогдохыг хичээсэн ч цээж нь чичрээд болсонгүй.

"Уучлаарай."

Тэхёний амнаас гарах ганцхан үгийг сонсоод харцаа буруулан өөр тийш харахдаа,

"Юунд уучлалт гуйсан юм? Би чамайг үлд гэж ятгаагүй шүү дээ."

"Гэхдээ-"

"Сайн хэрэг болжээ. Чамайг илүү сайхан ирээдүй хүлээж байна л гэсэн үг."

Хоёр тийш ээлжлэн харц өөдрөг сонсогдохыг хичээсээр хэдэн үг хэлэх ч түүнд хэцүү байлаа.

"Чи надтай хамт явах уу?"

"Би яаж явах вэ дээ? Өмнө нь чам дээр ганцхан удаа очоод ирэх ч надад хэцүү байсан. Тийм байхад яаж их сургуульд сурч чадах юм?"

"Би чамд туслана."

Жонгүг инээвхийлсээр тэднээс холгүйхэн салхилан гүйх нохойг ширтсэн хэвээр "Тэгээд яана гэж? Би зүгээр л гэрт чинь суугаад чамайг хүлээдэг хүн болох уу? Эсвэл насаараа цагийн ажил хийсэн хэн ч биш нэгэн болох уу? Би хүсэхгүй байна. Ирээдүйд чиний дэргэд суухад нүүр улайдаггүй хүн болохын тулд сургалтын төлбөрөө олох гэж хоёр ажил зэрэг хийж байгааг минь битгий талаар болго."

Тэхён түүний үгэнд хариулалгүй өөдөөс нь ширтэхэд гадаа хэдий харанхуй болсон ч гудамжны гэрэлд гялалзан харагдах Жонгүгийн нүднээс нулимс гялсхийн урсахад Жонгүг хурдан гэгч нь нүдээ шувтраад,

"Новш гэж, яагаад уйлах гээд байна? Буруугаар ойлгох хэрэггүй шүү. Би чамайг үлдээх гэсэндээ ингэж байгаа юм биш."

Хүчтэй харагдахыг хичээж, хоолойны өнгөө хэчнээн өндөрсгөн харц тулгарахгүй гэхдээ ийш тийш харан зогсох ч түүний дотор ирээдүйд хамт байхгүй 4 жилийн төлөө хэдэн сая хэсэг үйрэн унаж байгааг Тэхён ядах юмгүй харчихна. Тэгсээр Жонгүгийн бүсэлхийгээр гараа оруулан тэврээд мөрөнд нь нүүрээ наалаа.

𝐖𝐇𝐎.Where stories live. Discover now