Төгсгөл

771 120 35
                                    


----------

  Шөнийн цасан шуурганд Тэхёны гэр бүл ч өртсөн байлаа

اوووه! هذه الصورة لا تتبع إرشادات المحتوى الخاصة بنا. لمتابعة النشر، يرجى إزالتها أو تحميل صورة أخرى.


Шөнийн цасан шуурганд Тэхёны гэр бүл ч өртсөн байлаа.Азаар амь эрсдэлгүй хоргодсоор өглөөтэй уулзан тэд машины зогсоолоос ахин машин олж магадгүй хэмээн бодсоор явж байв.

Сүбинийг дааруулахгүйн тулд тэвэрч явалгүй өөрөөр нь алхуулсаар өмнө ирж байсан цанын баазын олон зуун машинтай зогсоол дээр ирлээ.

"Салаад түргэн хайцгаая" Тэхён ингэж хэлэн Еримээс холдох гэхэд Ерим түүнээс зууран авав.Тэхён гайхан Ерим рүү харахад Ерим түүнийг тэврээд

"Болгоомжтой байгаарай" хэмээн хэлэхэд Тэхён толгой дохин

"Ойлголоо чи ч гэсэн" гэж хэлэн Сүбинтэй хамт түүнийг үлдээн явлаа.

Ерим ч Тэхёны явснаас эсрэг зүг Сүбинийг хөтөлсөөр эвдрэл бага асах боломжтой машиныг хайсаар гүйж байв.

Аль болох түргэн энэ газраас явахаар яаравчлах Еримийн гарнаас Сүбин татахад Ерим гайхан харвал түүний нүднээс нулимс урссан харагдана.

"Ээжээ миний толгой өвдөөд байна" гэсээр Сүбин толгойгоо цохин уйлж эхлэхэд Ерим сандчин "Эмчилгээ аль хэдийн дууссан байхад яагаад дахиад өвддөг билээ" хэмээн Тэхёныг дуудах гэсэн ч Тэхён хэтэрхий хол байлаа.

"Алив ээж нь одоохон" гэсээр Ерим газар өвдөглөн халаасандаа байгаа бүх эмийг асгав.Сүбиний хацрыг илэн

"Битгий уйлаарай, ээж нь өвдөхгүй болгоноо" хэмээн дохионы хэлээр тайлбарлахын хажуугаар өвчин намдаах эм хайж байлаа.

Нэг жилийн өмнө уухаа больсон эм Еримд байхгүй байсан ч Сүбиний өвдөлтийг намдаахын тулд хүчтэй өвчин намдаах эмийг өгөхөөс өөр арга байсангүй.Ерим Сүбинийг өвөр дээрээ суулган аманд нь жижиг ягаан өнгийн эмийг хийн

"Гашуун ч гэсэн Сүбинд хэрэгтэй, ойлгосон уу?" гэхэд Сүбин уйлж эхлэлээ.

••WRONG TURN•• <COMPLETED>حيث تعيش القصص. اكتشف الآن