|08|

462 81 18
                                    

     




    Толгойндоо боолттой, куртик нь цус болсон Жонгүг хүмүүст эвгүй сэтгэгдэл төрүүлхвий гэсэндээ машинаас буугаагүй аж.
Сэгён түүн дээр гүйж очин
"Одоо яах вэ!? Хараагүй гэж байна.Цаашаа явах уу?" хэмээн одоо ч голын толинд Тэхёны унан явж буй машиныг харсаар суух Жонгүгт хэллээ.

   Жонгүг араагаа татан "Тэгье дээ, түргэн явцгаая!" хэмээн хэлэхтэй зэрэгцэн Жаспер хойш харан хуцсаар байлаа.Жонгүг Жиынд санаа нь зовнин улам таагүй байгаа дээр нь Жасперийн ийн хуцах нь төвөгтэй санагдаж
"Жаспер! Чимээгүй" хэмээн чангахан дуугарахад үргэлж үгэнд нь ордог Жаспер энэ удаад эсрэгээрээ улам дуугаа чангаруулан хуцаж эхлэв.

   Жонгүг санаа алдсаар гараараа нүүрээ шудархад Сэгён машинд суулаа.
Жонгүг хазаа гишгэн хөдлөхөд Жаспер гасласаар байв.
   "Охин минь зүгээр дээ" Жонгүг Жасперыг яагаад ингэж аашлаад байгааг ойлгохгүй байвч тэр ийн хэлэхэд Жаспер машинаас буумаар буйгаа илэрхийлэх мэт хаалганы бариулыг оролдон, цонх самардаж эхлэлээ.

   Сэгён түүнийг бага ч болтугай тайвшруулахаар толгойнд нь хүрэх гэхэд Жаспер архиран хормын төдийд Сэгёны гарыг хазаж орхих нь тэр.

   Сэгёныг орилоход Жонгүг тэр даруй тормоз даран зогсоод урд талын хаалгаар буун, хамгийн хурднаараа арын хаалгыг онгойлгоход Жаспер Жонгүгийг барихын завдалгүй үсрэн буучихав.

   Жаспер тэр эрчээрээ Тэхёны машины араас хуцсаар цааш давхихад Жонгүг Сэгёны гарыг татан үзтэл хоёр шүдний ором гарчихсан байх аж.

    "Золигийг дээ, уг нь ингэж аашилдаггүй юмсан" гэсээр Сэгёны гарыг үлээн боож өгөх гэсэн ч Жасперийн хуцах дуу сонсогдохоо болиход Жонгүг түүнийг түр орхин замын дунд очин харвал Тэхёны машин зогссон байлаа.

   Жиын машины хажуугийн толинд ардаас нь Жасперийг хөөж байхыг олж харан зогсоосон нь энэ байв.
Жиын улаан хүзүүвчтэй Жасперыг андууралгүй танин түргэн машинаасаа буухад Жаспер хар хурдаараа давхисаар Жиыны өмнө ирэн шууд л дээш үсэрлээ.

   Жиын нуруу нь өвдөн газар сууж чадахааргүй байсан ч мөстсөнөөс болж хальтиргаатай болсон зам дээр шуудхан өвдөглөн Жасперийг тэврэн авлаа.

   "Хонгор минь, чамайг зүгээр байгаад баяртай байна" хэмээн өөртөө наан үнсэхэд Жаспер түүний нүүрийг долоон Жиыныг инээлгэх аж.

   "Гэхдээ чи хаанаас гараад ирвээ!?" Жиын одоо л нэг юм юу болоод байгааг ойлгохтойгоо болох шиг болон нүд нь сэргэн дороо эргэлдэх Жаспераас асуугаад түүнийг давуулан харахад Жонгүг Жиыныг аль хэдийн танисан бололтой зогсож байлаа.

••WRONG TURN•• <COMPLETED>Where stories live. Discover now