|01|

1.7K 106 4
                                    

Сөүл хотоос алсад орших жижиг тосгон руу Жиын машинтайгаа хурдлан давхиж байлаа.Аюулгүй байдлаа ч марталгүй болгоомжлон жолоо барихдаа л хамаг анхаарлаа төвлөрүүлнэ. Өчигдөрхөн орсон их хэмжээний цас замын хажуугаар хунгаралдан тогтсон байх бөгөөд замыг бүдэг бадаг л харагдуулж байв.

Тэр жирэмснийхээ амралтыг аваад удалгүй хөдөө байдаг аав руугаа явж буй нь энэ.Ойролцоогоор 2 шахуу цагийн дараа нар жаргах тул Жиын аль болох чадлаараа хурдалж байгаа боловч очих ёстой газрынхаа талд нь ч ороогүй байлаа.

"Харанхуй болчихвол ёстой балрана даа" Жиын хажуухан талд нь сүндэрлэх хэдэн метр өндөр цасанд дарагдсан ойн моддыг харан санаа алдахад хажууд нь хэдэн цаг томоотой суусан Жаспер гэх нохой нь өлссөнөө илтгэх мэт том хэлээрээ амаа долоож эхлэв.Жиын инээмсэглэсээр үрүүлээ даран замын хажуу руу түр зогслоо.

Тэр хойд талын суудалнаас том бор цүнх аван 4,5 ширхэг ууттай махнаас нэгийг нь задлан Жасперт өгөөд "Очтолоо энэнгээр аргалахаас өөр арга алгадаа" гэхэд өлссөн нохой дор нь л ховдоглон идэж орхив.

Жиын үсийг нь сэгсийлгэн "Дахиад идмээр байнуу" гэсээр ахин нэг уутыг задлан өгөөд биеийн чилээгээ гаргахаар өглөөнөөс хойш асаагаагүй утсаа аван машинаасаа буулаа.

Хүйтэн жиндүүхэн салхи түүнийг угтан авахад Жиын зузаан пальтондоо шигдсээр утсаа асаав.Жонгүгаас хэдэн зуун зурвас, амжилтгүй дуудлага хийгдсэн байх бөгөөд Жиын санаа алдсаар эхнээс нь нээн үзлээ.

Гүг💕
"Хонгор минь чи ойрхон гараа юу? Машин алга..."

11.56am

"Жиын-а өчигдөр муухай аашилснаа мэдэж байгаа ч би дэндүү согтсон байсан шүүдээ"

12.04pm

"Утсаа яагаад унтраачихсан юм бэ?, санаа минь зовж байна"

12.16pm

"Хөөе чи арай ганцаараа явчихсан юм биш биздээ"

12.25pm

"Бурхан минь төрөх дөхсөн эмэгтэй машин барих ямар аюултай гэдгийг мэдэх үү?"

12.26pm

"Намайг галзуурсан байхыг харахыг хүсээ юу?"

••WRONG TURN•• <COMPLETED>Where stories live. Discover now