|06|

515 86 4
                                    

    

         Еримыг өглөө ус уухаар гал тогоо ороход Жиын хоол хийж байгаа бололтой ногоо хэрчсээр зогсож байлаа.Ерим нойрмог байдлаасаа болон нүдээ нухалсаар гал тогоотой залгаа зочны өрөөний хананд байх цаг руу харахад үүрийн 05:30-ыг зааж байв.
Жиыныг цоччихвий гэсэндээ хоолойгоо засан ирснээ мэдэгдүүлэхэд Жиын хойш эргэн харвал Ерим түүний хажууд ирэн буцалж буй шөлний тагыг аваад

   "Яагаад ийм эрт боссон юм? Унтаж чадаагүй юмуу" хэмээн ширээн дээр тавихад Жиын буцан ногоогоо хэрчихдээ "Унтсаан" гэх ч үнэндээ нүднийх нь доогуур татсан хар хөх зураас хэлсэн үгийг нь няцааж байв.

  Тэр үргэлжлүүлэн "Та нарыг өлсөж байгаа байх гэж бодоод, надаас болоод гэртээ харьж ч чадалгүй явж байгаа шүүдээ" гэхэд Ерим "Тийм зүйл бодох хэрэггүй дээ,угаасаа хэн ч байсан туслах л байсан" гэсээр халбага аван шөл хутгаж эхлэлээ.

    "Ус байгаа юу?" Ерим ширээн дээр шилтэй ус олж хараагүй учир Жиынээс ингэж асуухад "Хөргөгчинд байгаа" гэсээр тэр хутгаа тавин хөргөгчний хаалганд жигд өрөн тависан жижиг савтай уснуудаас нэгийг аван "Чамд зүгээр үү? Шууд уухад хоолой өвдөхөөр байна.Жаахан бүлээтгээд өгөх үү?" Гэхэд Ерим толгой сэгсрэн" Үгүй дээ, зүгээр.Би угаасаа хүйтэн зүйл уух дуртай" хэмээн инээсээр усыг задлан цангаагаа тайлтал уулаа.

   "Өөр надаар хийлгэх зүйл байнуу? Чи бүр ядарчихлаа.Би тусалмаар байна" Ерим ширээн дээр усаа таглан тавиад Жиын рүү эргэхэд Жиын хэрчиж дууссан ногоогоо шөл рүү хийн "Байхгүй ээ,одоо зөвхөн болгох л үлдлээ." Гэсээр шилэн тагаар таглаад нааш харахдаа "Чи харин Тэхён Сүбин хоёрыг сэрээгээд ир!" гэхэд Ерим инээмсэглэн "Ойлголоо, тэгвэл чи энд хөдлөлгүй сууж байгаарай, би буцаж ирээд ширээ засчихъя" хэмээн Жиыны мөрөн дээр даран ширээний ард суулгаад цааш явахад Жиын хүзүүндээ тохсон хормогчоо тайлсаар үлдэв.

   Ерим ширээ засаж байх зуур Тэхён хүүтэйгээ ширээний ард суух бол Жиын аавынхаа зузаан ноосон цамцнаас өмссөн бололтой ханцуй нь унжсан том цагаан нэхмэл цамцтай ирэн тэдэнтэй нэгдэн суулаа.Жиын Сүбинийг харсан даруйдаа

    "Сайхан амарсан уу?" хэмээн өхөөрдөн инээмсэглэхэд хүү ичэн шууд л аавынхаа энгэрт наалдахыг нь Ерим харан хөхөрсөөр

   "Манай Сүбин их ичимхий хүүхэд лдээ, гэрээсээ бараг л гардаггүй юм" гэхэд Тэхён Сүбинийг өвөр дээрээ аван суулгаад хацар дээр нь үнсэж байгаа харагдана.

••WRONG TURN•• <COMPLETED>Where stories live. Discover now