|03|

570 87 2
                                    

  

   
    Шөнөжингөө Жонгүгийг ирэхийг хүлээж байсан Жиын үүр цайж эхлэх үеэр утас нь холбогдох боломжгүй болсонд улам бүр санаа нь зовж эхлэсэн байлаа.Машин нэг ч унтралгүй асаалттай хоносон учир түлш дуусч байгаа муу мэдээг Тэхён хэлэхэд Ерим ойр хавьд байгаа машинуудыг гүйлгэн харсаар "Аль нэгэнд нь түлш байх л ёстой.Буугаад шалгаж үзэх хэрэгтэй" хэмээн хүүгээ сандал налуулан хэвтүүлэв.

   Жиын шөнөжин тэднийг явуулалгүй үлдээчихсэндээ санаа зовон "Би үзчихээд ирье" хэмээн буух гэхэд Тэхён бүх хаалгыг автоматаар түгжин "Та хоёр хүүг хараад сууж бай, би үзчихээд ирье" хэмээн тамхи асаагуур аван буулаа.Тэхён өөрийн машинтай адил төстэй загварын машин хайсаар хэсэг тэр хавиар явав.Тамхиа асаан татах зуураа бүх машины тогны утас тасархай ил байхыг харан,мөн нэгэнд ч түлхүүр гэх зүйл байхгүйг анзаарлаа.

   "Сэргэлэн новшнууд юм гээч" Тэхён хүн идэштнүүдийг хараан хэдэн жил юм бүү мэд сиг болтлоо удсан машинуудыг юуны магад хэмээн бодсоор эхнээс нь түлш байгаа эсэхийг шалгаж эхлэв.
Гэсэн ч тэр эхний үзсэн машинуудаасаа дусал ч болтугай түлш олж чадсангүй.

   "Хараал идмэр" хэмээн цонхыг нь хагалсан машинаа налан тамхиа татаж дуусахтайгаа зэрэгцэн хамгийн цаад талын эгнээнд бусад машинаас арай илүү бараг л сүүлд шахуу авчирч хаясан бололтой гэмээр машин байхыг олж харлаа.Тэхён татаж дууссан тамхины ишээ хаяан машиныг очин шалган үзвэл азаар асч байв.Түлш нь ч өөрсдийнх нь машиныг бодвол хавьгүй их байсанд Тэхён машиныг асаалттай нь үлдээгээд бусдыгаа авчирхаар буцан явлаа.

   "Өөр машин олчихлоо, алив бууцгаая" хэмээн Тэхён машинаасаа хэрэгтэй зүйлсүүдээ авч эхлэхэд Ерим ч хүүгээ тэврэн буулаа.Жиын тэдний хүүгийн хувцас хийсэн бололтой дүүрэн цүнхийг барьсаар буун ирээд

  "Бид хаашаа явах юм бэ?" Хэмээн Тэхёноос асуухад тэр Еримээс хүүгээ аван тэврээд "Чамайг хүргэж өгье,энд хэтэрхий их удаж болохгүй.Түлш дуусвал машиндаа хөлдөж үхэх болно" хэмээн өөр зүйл ярилгүй түрүүлэн явахад Жонгүгт хоргодон явж чадахгүй байгааг нь мэдсэн Ерим тэрнийг тэврэн 

  "Эхлээд охиноо бодох хэрэгтэй.Битгий санаа зовдоо, чи Жонгүгтай уулзаж чадна" хэмээн аргадах үгс хэлэн хэрэндээ л тайтгаруулахыг хичээсээр байв.

   Жиын ч санаа алдсаар Еримтэй цуг Тэхёны ардаас явахад том ачааны тэрэгний ирж байгаа чимээ чихэнд нь дуулдаж эхлэв.Тэхён ч мөн сонссон бололтой яаравчлан улаан машины ардуур орон доош суухад Ерим Жиыныг чирсээр жижиг автобусны хойно орон нуугдлаа.

••WRONG TURN•• <COMPLETED>Where stories live. Discover now