38

1.6K 249 57
                                    

5 years later~

Тэхён аавтайгаа Солонгост ирээд удаагүй байх бөгөөд тэрээр амандаа дуу аялсаар гэрээсээ гаран хүүхдийн хувцасны дэлгүүр лүү зорьлоо.

Харин Жонгүг таван жилийн хугацаанд компаниа өргөжүүлэн нилээн том компаниудтай нэгтгэж чадсан ба тэрээр үүндээ ч их баяртай байгаа билээ.

Тэхён машинаасаа буун түлхүүрээ гарандаа эргүүлсээр дэлгүүр лүү орлоо.

"Ааваа! Ээж надад энэ хүүхэлдэйг авч өгөхгүй гээд байна. Та эхнэрийгээ загна!"

Жижигхэн охин Тэхёныг дэлгүүрт орж ирэв үү, үгүй юу хөлнөөс нь тэврээд, цүдгэр гэдэстэй эмэгтэй рүү заасаар ширэв татвал Тэхён чанга гэгч нь инээгээд "Ээж нь жоохон дүүг нь гэдсэндээ байлгаж байгаа болохоор аав нь загнаж чадахгүй нь ээ, харин аав нь чамд энэ хүүхэлдэйг нь аваад өгье за юу?"

Тэхён жаахан охиныг тэвэрсээр хэлчхээд булцгар хацар дээр нь үнсвэл өнөөх охин эгдүүтэйгээр инээд алдав.

"Хайраа? Наад охин чинь чамайг дуурайгаад их дураараа юм аа? Би ийм байгаагүй л юмсан. Цк, цк"

Цүдгэр гэдэстэй эмэгтэй хөмсөг зангидсаар хэлчхээд нүдээ эргэлдүүлвэл Тэхён түүний уруул дээр хөнгөхөн үнсчхээд холдон "Битгий их стрессдээд бай за юу? Өмнө нь стресснээс болж яаж байснаа мэдэж байгаа биз дээ?"

"Тэхён уу?"

Ард нь гарсан танил хоолойг сонсон Тэхён гайхсаар эргэж харах ба Жонгүгийг харсандаа баярлан амаа урагдтал инээв.

"Сайн уу Жонгүг аа! Удаан уулзсангүй. Сайн сууж байсан биз дээ?"

"Тийм ээ, чи сайн сууж байсан биз дээ? Эхнэртэй болчихсон юм уу?"

"Тийм ээ, эхнэртэй бас хүүхэдтэй болсон. Харин та?"

"Би ч хүүхэдгүй ээ, эхнэртэй болсон"


~~~~~~~~~~~~~~~~~~~~

A/n: аая, ингэвэл яах вэ? Би ч өөрөө бараг боож үхэх байх аа ххэ 🤦🏻‍♀️





Жинхэнэ бичвэр~




"Бэлэн биз дээ Тэхён аа?"

Daddy's little monsterNơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ