36

1.3K 240 21
                                    

"Яагаад энд ирсэн юм?"

Тэхён Жонгүгийг өөрөөсөө холдуулан, түлхсээр асуувал Жонгүг санаа алдан, гараараа нүүрээ дараад "Мэдэхгүй ээ"

"Тэгвэл одоо явсан нь дээр байх даа"

Тэхёныг ам нээхээс өмнө, Ханыл хэлчхээд гартаа барьсан аягатай усаа уувал Жонгүг түүний зүг харан хөмсөг зангидах бол Тэхён түүнийг яагаад цээж нүцгэн байгааг харан гайхах аж.

"Ахаа, цамцаа өмсөхгүй яасан юм?"

"Энэ хүртлээ явчхаа юу?"

Жонгүг тэр хоёр луу муухай харсаар хэлвэл Ханыл "Хэн болчхоод хар шөнө ирээд бидний амьдралыг асууж шалгаагаад байгаа юм?"

"Та унтаж байдаа ахаа, би зохьцуулчихаад араас чинь очих болохоор санаа зоволтгүй дээ"

Тэхён Ханыл руу ширтсээр хэлвэл тэрээр бага зэрэг санаа алдан толгой дохиод хурдан ирэхийг сануулаад цааш унтлагын өрөө рүү орлоо.

"Үнэхээр энэ залуутай тийм хол явчихсан хэрэг үү?"

Жонгүг Тэхёны гарыг атгасаар хэлвэл Тэхён хэсэг чимээгүй байсан ч толгой дохиод "Тийм ээ"

"Яагаад? Яагаад вэ Тэхён аа. Намайг жаахан л хүлээчихгүй"

Жонгүг доош сөхрөн суугаад уйлсаар хэлвэл Тэхён хүндээр санаа алдаад "Яагаад гэвэл та ч би ч өөрийнхөө явах замыг сонгочихсон учраас"

"Та одоо явдаа, гэрт чинь таныг хүлээж байх хүн байгаа учраас"

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

"Та яагаад унтаагүй байсан юм?"

"Хонх тасралтгүй дуугараад байсан болохоор"

Хариуд нь Тэхён толгой дохиод хөнжилдөө шигдвэл Ханыл дээш өнгийн харснаа санаа алдан мөн адил унтахаар нүдээ анив.

"Энэ хүртлээ явчхаа юу?"

"Энэ хүртлээ явчхаа юу?"

"Энэ хүртлээ явчхаа юу?"

Жонгүгийн асуулт Тэхёны толгойд ахин дахин эхнээсээ тоглогдох бөгөөд тэрээр яагаад Жонгүгт худлаа ярьснаа бодон хэвтэх аж.

Daddy's little monsterWhere stories live. Discover now