31

1.4K 201 21
                                    

Jungkook's POV:  2 өдрийн өмнө~

Хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарч ирэн санаа алдлаа. Хурдхан гэртээ очиж babyboy-ыгоо харах юмсан.

"Жонгүг хён? Энэ саяны хурлаас бичиж авсан зүйлс"

"Жихун? 1 дүгээрт би чиний хён биш захирал чинь, ахиж намайг тэгэж дуудах хэрэггүй! 2 дугаарт эдгээр зүйлсийг чи биш миний нарийн бичиг бичиж авах ёстой байдаг юм. Өөр өөрсдийнхөө ажлыг мэдээд хийчихвэл сайн байна."

Бага зэрэг уурлан хэлчхээд Жихунаас хурлын тэмдэглэлээ булаан аваад өрөө рүүгээ зүглэлээ.

Babyboy-ыгоо санаад байна!! Бурхан минь би яаж ийм байдалтай ажил хийх юм болдоо.

Нарийн бичигтээ кофе авчрахыг хэлчхээд ширээн дээр минь овоолоостой байх бичиг баримтуудыг харан санаа алдлаа.

Энийг хийж байж л гэртээ очихгүй бол маргааш бүр илүү ажиллаад оройтож харих болно. Оройтож харивал babyboy-ын маань санаа зовчихно.

"Таны кофе захирлаа"

"Дараагийн удаа хурлын тэмдэглэлийг чи өөрийн биеэр байж хөтлөх ёстой шүү. Мөн хурал дээр яригдсан бүх үгийг бичиж авахаа мартваа? Ганц л үг орхисон байх юм бол ажилгүй болно гэж мэдээрэй"

"Уучлаарай захирлаа. Жихун гуйгаад байсан--"

"Хаалгаа гаднаас нь хаа!"

Сандлаа эргүүлэн цонх руу харсаар хэлчхээд найруулсан кофег нь уулаа.

"Балиар юм. Хажууд нь миний babyboy-ын чанасан кофе илүү амттай юм байна"

Удалгүй цонхоор ганц хоёр цас хаялах нь үзэгдэх ба хэсэг тархиа амраан гадаахыг ажин сууж байх үед хаалга онгойх нь дуулдлаа.

"Хён биш ээ захирлаа, өнөөдрийн явдалд үнэхээр уучлаарай. Би зүгээр л хурал ямархуу өрнөдөг юм бол гэдгийг сонирхоод л нарийн бичгээс чинь гуйгаад орчихсон."

"Ойлголоо. Одоо гар"

"Гэхдээ Жонгүг хён? Би тантай захирал, ажилчны хувиар биш зүгээр бие биенээ таньдаг хүний хувиар нэг юм асуумаар байна?"

"Юу юм?"

"Та хүнтэй үерхдэггүй гэсэн биз дээ?"

Daddy's little monsterDonde viven las historias. Descúbrelo ahora