33

1.3K 212 12
                                    

*Flashback

"Өглөөний мэнд babyboy"

Тэхён нүдээ нухалсаар сэрвэл Жонгүг түүний хацар, дух, хамар дээр нь үнсэж явсаар сүүлд нь уруул дээр нь гүнзгий гэгч нь үнслээ.

"Өглөөний мэнд daddy, та ажилдаа яваагүй юм уу?"

"Өчигдөр тэгж их уучхаад яаж ажилдаа явах юм?"

Тэхён Жонгүг хоёр өчигдөр хамтдаа ууж суусан бөгөөд Тэхён амархан согтдог учир аль болох уухгүйг хичээж байсан ч Жонгүгтай /Тэхёнтай/ хамт уусан болоод ч тэр үү, тэд хоёул тасарч унасан билээ.

"Ахиж уухгүй ээ"

"Цаашдаа үхэн үхтлээ надтай хамт уух юм байж"

"Үгүй ээ"

Жонгүг цаад санаагаа аль болох нуухыг хичээн хэлсэн ч Тэхёныг гэнэтхэн үгүй гэж хэлсэнд гайхах аж.

"Бид хоёрын daddy's Babyboy гэх энэ зүйл дууссаны дараа та надаас хөөрхөн найз охин эсвэл найз залуутай болоод хамтдаа амьдрах болно шүү дээ. Бид үерхээч үгүй хэрнээ яг л хосууд шиг байгаад байгаа учир та жаахан буруу ойлгосон байх"

Тэхён хэлчхээд босон угаалгын өрөө рүү орчихсонд Жонгүг санаа алдсаар орондоо үлдлээ. Тэд нилээн хэдэн сар ингэж байсан ч үерхээгүй. Тэгсэн ч Жонгүгт тэр хоёр үерхэж буй мэт сэтгэгдэл төрүүлсэн нь хачирхалтай.

Тэхёныг нүүрээ угааж дуусахад Жонгүг угаалгын өрөөнд орж ирэх ба түүний араас тэврээд "Тэхён аа~ бид зөвхөн тийм харилцаатай хүмүүс биш ээ, daddy нь удахгүй чамтай үерхээд, тэгээд удахгүй гэрлэнэ"

"Үнэхээр үү?"

"Тийм ээ, би бяцхан babyboy-тойгоо төгсгөл хүртлээ хамт байх болно"

"Тэгвэл амла"

Тэхён чигчий хуруугаа гозойлгон хэлчхээд дөрвөлжин инээмсэглэлээ гаргавал Жонгүг ч мөн адил туулай инээмсэглэлээ цацруулсаар чигчий хурууны амлалт өглөө.



~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

"Тэхён аа~ чамтай хүн уулзахаар ирсэн байна"

Тэхёны аав нь түүний өрөөнд орж ирэн хэлвэл тэрээр одоо ч орноосоо босоогүй байх бөгөөд 1 хоногийн өмнө өрөөнд нь оруулж өгсөн хоол тэр хэвээрээ байж л байх нь тэр.

Daddy's little monsterWhere stories live. Discover now