24

1.9K 204 9
                                    

"Ахаа! Та ядаж ганц үг ч болтугай дуугар лда. Ингээд чимээгүй байгаад байвал бид хоёр явлаа шүү"

"Ямар хэрэг тарьчихсан болоод ээжээс нууцаар зугтах гээд байгаа юм?"

Ёнжин найз залуугаа дагуулж орж ирснээс хойш ойролцоогоор 5 минутын дараа Тэхён ам нээсэн ба Ёнжины найз залуу руу муухай харсаар асуултаа асуух аж.

"Я..яахав дээ, зүгээр багшийн өөдөөс хэрэлдчихсэн юм"

"Ёнжин!"

"Ядаргаатай гэдэг нь! Сургуулийнхаа нэг охиныг шатнаас түлхчихсэн юм"

"Яах гэж?"

"А..аавын талаар хэрэгтэй хэрэггүй юм чалчаад байсан юм"

"Бурхан минь Ёнжин. Тэгээд яагаад сургуулийн захирал чинь ийм хүндээр тусгаж аваад залгасан байдаг юм?"

Тэхёны зангидсан байсан хөмсөг бага зэрэг тэнийн санаа алдаад асуувал Ёнжинаас түрүүлээд найз залуу нь амн нээн хариуллаа.

"Ёнжины түлхсэн охины ээж нь сургуулийг ивээн тэтгэдэг компанийн захирал байгаа юм лда. Тэгээд л тэр, гэхдээ та ганцхан Ёнжинд буруу өгөөд хэрэггүй ээ, Ёнжин өнөөдөр л тэсэрсэн болохоос биш өмнө нь-- ЯАЯ!"

Найз залуугийнхаа яриаг таслан Ёнжин түүний хөл рүү өшиглөсөн байх бөгөөд Тэхён лүү бага зэрэг инээн харлаа.

"Өмнө нь гэж юу гэсэн үг юм?"

Ахин Ёнжины найз залуу үг хэлэх гэвэл Ёнжин чангаар хоолойгоо засан найз залуу руугаа 'Алчихна шүү' гэсэн харцаар харах аж.

"Юу нуугаад байгаа юм Ким Ёнжин гуай!"

"Ахаа!! Энэ чинь миний хувийн асуудал шдэ"

"Хэлэхгүй бол чамд хэлэх гэж байсан гоё мэдээгээ хэлэхээ болилоо шүү"

"Юу юм?"

"Чи эхлээд хэлвэл би хэлье"

"Яг баттай гоё мэдээ биз??"

"Баттай!"

"Зүгээр, тэр охин өмнө нь 2,3 удаа тэгж хэлж байсан юм. Тэгээд л муудалцаад хэрэг тариад байдаг байсан байхгүй юу"

Daddy's little monsterWhere stories live. Discover now