8

2.3K 248 13
                                    

"Та аль компанид ажилладаг юм?"

Чимээгүй байдлыг эвдэн хэлвэл тэр над руу хэсэг ширтэж байснаа бага зэрэг инээгээд

"Хотын төвд байдаг нэг өндөр барилгад л.. Яасан?"

"Зүгээр л.. Та өөрийгөө менежер гэчихээд ямар нэг компаний захирлаас дутахгүй амьдарч байгаад чинь бага зэрэг гайхсан юм"

"Тиймээ би ч гэсэн өөрийгөө захирлаас дутахгүй амьдарч байгаадаа гайхаж байна"

"Чи яагаад сургуульд сурдаггүй юм?"

"Зүгээр л дургүй, ахлах сургуулиа арай гэж төгсчхөөд амьдарлаа авч явахын тулд ахиад дөрвөн жил сурч байж ажил хийнэ гэдэг утгагүй зүйл мэт санагддаг юм. Тэгээд л цагийн ажил хийнэ эсвэл ямар нэг компанид ажилд орох гэж хичээдэг юм"

"Чи *** компанид ажилд орох гэж үзсэн үү?"

"Тиймээ"

"Тэгээд яагаад ороогүй юм?"

"Таны ажилдаг компани юм уу?"

"Тиймээ"

"Танай компани миний ажилд орох гэж ярилцлага өгсөн компаниудаас хамгийн муухай ааштай ажилчидтай юм байна лээ"

"Яагаад?"

"Намайг жаахан хүүхэд байна, бид мэргэжлийн өндөр боловсродтой хүүхэд биш хүнийг авдаг гээд л муухай аашлаад байсан даг"

"Хүний нөөцийнх нийг халах хэрэгтэй юм байна лда"

"Юу гэсэн бэ?"

"Аан м..манай компани их дүрэм журамтай байдаг болохоор тэр байх"

Түүний хариултанд толгой дохин хэсэг түүнийг ширтэж байгаад яагаад гэдгээ мэдэхгүй ч санаа алдчих нь тэр.

"Надад нэг санал байна"

Тэрээр машинаа зогсоон хэсэгхэн зуурын чимээгүй байдлыг эвдэн хэлвэл би түүнийг утсаар ярьж байна хэмээн ойлгож чимээгүй л гаднах орчныг ажиглаж байлаа.

"Тэхён?"

Миний эрүүг өргөн өөр лүүгээ харуулаад намуухан хоолойгоор хэлвэл би түүнийг надтай ярьж байсан гэдгийг ойлгов.

Daddy's little monsterWhere stories live. Discover now