Хайрлаж өгч амжаагүй байхад тэсэлгүй өөрийгөө аваад түүнээс бүр мөсөн явчихаж.

Зүүн талаас нь хөлийн чимээ сонстоход Жонгүг нүдээ огцом нээн тэр зүгт харах ба дараа нь суусан газраасаа ухасхийн бослоо.

"ТЭР ХААНА БАЙНА!!"

Хормын дотор Жонгүгийн гар Жон туслахын энгэрээс заамдан аваад хананд шахлаа.

"ХАРААЛ ИДСЭН ЭЗЭН ЧИНЬ ДАХИАД ТҮҮНД ГАР ХҮРСЭН ҮҮ?! КИМ ТЭХЁНЫГ ХААНА НУУЧИХААД ИРЖ БАЙГАА ЮМ ХАРААЛ ИДМЭР МИНЬ!!!"

Жон туслах түүний улаанаараа эргэлдсэн нүд рүү тайван ширтээд "Юу яриад байгааг чинь ойлгосонгүй. Бага эзэнтэн өөрийн хүслээр явсан юмсан."

Жонгүгийн гар суларч, царай нь хувирсан ч хөмсөг зангидсаар,

"Яасан гэж? Тэр новш надаас явах зүрх зориггүй, намайг орхиод-"

"Чи хэдийн зураасыг хэтэрчихлээ, Жон Жонгүг. Юу гэж хэлж байгаагаа нэг бодоод үзээч."

Жонгүг үгээ гүйцээж чадалгүй түүн рүү харсаар гараа буулгав.

"Би чамд сануулсан байх аа? Ким Тэхён бол чиний оролдож болохгүй тоглоом гэж.."

"Чи юу мэднэ гэж? Би өөрөө хамгаалчхаж чадна."

Жон туслах инээвхийлсээр "Хамгаална гэнэ ээ? Үнэндээ түүнд хамгийн ихээр нөлөөлсөн хүн эцэг нь биш чи байсан Жон Жонгүг. Эцгээсээ биш чамаас зугтах гэж эндээс явсан юм. Одоо л чиний амнаас хамгаална гэдэг үг гарч байгааг харахад чи түүнд биш өөртөө л хайртай бололтой. Өөрийгөө хайрлаад өөрийн замаар яв. Ахиж Ким Тэхён гэх нэрийг амнаасаа гаргахгүй байхыг хүсье."

Жон туслах түүнийг түлхээд багахан бөхийгөөд буцаад явбал үлдсэн газартаа хана гөлрөн зогсоод юу ч хийж чадаагүй Жонгүг яг тэндээ таван хором саатаад гэнэт ухаан орсон мэт Жон туслахын араас нь гүйж эхлэх нь тэр.

Цахилгаан шатны хаалга хаагдаж дуусахын өмнө Жонгүгийн гар шурган зогсоогоод хаалга эргэн нээгдэхэд Жонгүг амьсгаадсаар Жон туслахын нүд рүү цоо ширтээд,

"Ганцхан удаа утсаар яриулчих."

Жон туслах санаа алдсаар "Сануулсан байхад инг-"

"Хамаа алга. Сүүлийн удаа надтай яриулаад өг. Хэлэх зүйл байгаа болохоор. Гуйж байна, Жон Хусог!"

Түүний өөдөөс хараад ахин хүндээр санаа алдах Жон туслах юу ч хэлж чадсангүй.

-

𝐖𝐇𝐎.Where stories live. Discover now