Жонгүг уруулаа жимийн хөнгөхөн инээмсэглээд өрөөндөө орон цүнхээ тайлаад орон дээрээ суув. Маргааш гэхэд л тэр энэ байранд ганцаар үлдэх нь. 5 жилийн дараа... Тэр хүндхэн амьсгал аван цээжнийхээ мухарт багахан эмээж буйгаа мэдрэнэ. Ганцаардлаас айж байгаа нь энэ бололтой. Гэхдээ тэр тавьж явуулж чадна гэдгээ дэндүү сайн мэдэж байлаа.

Одоо цаг нь болсон.

Хувцасаа солихоор босохдоо Жонгүг халаасандаа хийсэн утас нь чичирхийлэн зурвас ирж байгааг мэдэн гарган харвал Тэхёны дугаар байх нь тэр. Түүний хөмсөг зангиран өнгөрсөн өдрүүдэд Жонгүгийн өөдөөс харц ч чулуудалгүй танихгүй мэт зөрсөн нэгэн эцэст нь зурвас илгээж байгааг гайхаж орхив.

- Гэрт хүрээд ир.

Жонгүг түүний зурвасыг их л удаан харан зогссон юм. Түүний бодолд юу хөвөрч байгааг таах аргагүй, гагцхүү тэр нэг ч хөдөлгөөн илүү хийсэнгүй утсаа ширтэн зогссоор байсны эцэст өрөөнөөсөө гарч ирлээ.

"Хоол болчихлоо, Жонгүг. Суугаа-"

"Би гарлаа. Сайхан хооллоорой."

Нүд ирмэх төдийд гутлаа углаа хүрмээ шүүрээд хаалга саван гарч одох түүний хойно үлдсэн хоёр хүн гайхан хаалга харсаар хоцорсон юм.

-


Жонгүг Тэхёны гэрт хүрэхэд 20 минут зарцуулав. Автобуснаас буусаар эхэндээ алхаж байсан ч удалгүй гүйж эхлэн Тэхёны амьдарч буй хотхонд ирсээр цахилгаан шатнаас буулаа. Хонх дарахын өмнө хоолой засаж харин дарсны дараа хөмсөг зангидан ширүүн төрх тодруулав.

Хурдан биш ч хэсэг хугацааны дараа хаалга нээгдэн Тэхён түүний өөдөөс гарч ирэхдээ нүдээ томруулах нь тэр. Тэр цээж нүцгэн байлаа.

"Яах гэж ирсэн юм?"

Жонгүгийн цээжинд хормын өмнө байгаагүй уур маналзан ассаар,

"Дуудсан биз дээ? Тоглоод байна уу?"

Тэхён хөмсөг зангидаж байсан ч халааснаасаа утсаа түргэхэн гаргаж ирээд дараа нь уулга алдлаа.

"Новш гэж, би андуурчихаж."

"Юу?"

"Бёл руу очих ёстой зурвас байсан юм."

Бөмбөг тэсрэх шиг боллоо. Жонгүг яг одоо тоглуулж буй мэт, илүү ихээр доромжлуулж байгаа мэт мэдрэмжийг хөлийн ул хүртэлээ мэдрэхдээ амьсгал нь хүндрээд эхлэв.

"Надаар тоглоод байна уу?"

Тэхён гайхсан царайгаа аажмаар хувирган инээмсэглэхэд Жонгүгийн царай улам ширүүссээр,

𝐖𝐇𝐎.Where stories live. Discover now