-

Өглөө болоход яс янгинах өвдөлтөөр Жонгүг хэдхэн цагийн нойрноосоо салж хөмсөг зангидсаар сэрлээ.

Түүний гар хөл бас нурууны яс тийм хүчтэй биш ч тэвчээр барж, хараал урсгам хэмжээнд янгинан өвдөж байсан юм. Шөнийн турш тэр энэ өвдөлтөөс болж бүтэн нойр ч аваагүй билээ.

"Сэрчихсэн үү?"

Жонгүг цочсоор хажуу тийш харвал өрөөний хананд тулсан буйдан дээр Тэхён элгээ тэврэн сууж байлаа.

"Чи энд хараал идмэрээ хийж байгаа юм?"

"Чам дээр өөр ирэх хүн байхгүй биз дээ?"

"Юу?"

Жонгүг хөмсөг зангидсаар "Амаа мэдэж чалч."

Тэхён инээвхийлэн "Эмнэлэгийн төлбөрөө төлчихөж чадахгүй, яг үнэндээ наад орноосоо босох аргаа ч мэдэхгүй байгаа."

Жонгүгийн харц ширүүсч, хэрвээ тэр эрүүл байсан бол хормын төдийд атгасан гараа Тэхёны шанаанд буулгах байсан ч одоо доромжлуулсандаа дотор нь шатаж, хүндхэн амьсгалахаас өөрийг хийж чадахгүй сууна.

"Юунд найдаад ингэж том дугараад байгаа юм? Яасан, намайг дээрээс түлхүүлчихсэн болохоор дотор чинь онгойгоо юу?"

Түүний үгэнд дооглонгуй инээж суусан Тэхёны царай огцом хувиран барайсаар "Намайг сэжиглэж байгаа хэрэг үү?"

Жонгүг одоо түүнийг шоолон инээсээр "Үлээх төдийд хийсчих тоос байж. Санаа зоволтгүй, чамайг харахаас өмнө бол нэг ч хором чиний талаар бодсонгүй."

Тэхён түүний өмнөөс инээж хүчирсэнгүй, сууж байсан буйдангаас босон Жонгүгийн дэргэд хүрч ирлээ.

"Бос."

"Яах гээв?"

"Гэрт чинь хүргэж өгөх өөр хүн байгаа хэрэг үү?"

"Байхгүй байсан ч чиний тус надад хэрэггүй."

Тэхён үг дугаралгүй Жонгүгийн өвчтэй хөлнөөс барин татахад Жонгүг өвдөлтөндөө чанга дуу алдсаар түүний гарын аясаар босоод ирэх аж.

"НОВШ МИНЬ! ӨВДӨЖ БАЙНА!!"

Тэхён царайны хувирал үзүүлэлгүй Жонгүгийн өмнө нэг өвдөг дээрээ бохирон суугаад эрүүл хөлөнд нь гутлыг нь өмсүүлж өглөө. Тэгээд Жонгүгийн зүг дээш хараад,

"Илүү өвдмөөргүй байгаа бол эсэргүүцэх хэрэггүй. Би одоохондоо чамаас илүү хүчтэй байгаа нь."

𝐖𝐇𝐎.Where stories live. Discover now