Өөрөө ч анзааралгүй бухимдсан аятай санаа алдчихаад тэр лаазтай ундаанаас ахин том балгална.

-

Сургуулийн хаалгаар бараг л унтаа орж ирэх Жонгүг хөл нь бадайрч, зовхи нь хүндрэхийг мэдрэнэ. Түүнд сэрүүн байх хэцүү байх шиг. Бараг л 2 өдөр ийм байдалтай явсан учир одоо түүний бие дийлэхээ больж байгаа бололтой. Тэр явсаар нэмэлт хичээлийн ангид орж ирэх бөгөөд хэн ч байхгүй хоосон ангид өөрийн ширээн дээрээ суусан даруй дэрлээд унтаад өгсөн юм.

Тэр хичээлд ч ирэхийг хүсээгүй.

-

"Та бодлоо өөрчлөөгүй л байна уу?"

Жон туслах толиндоо Тэхёныг ойлгон харсаар эвтэйхэн асуусны дараа түүний ширүүн харцыг хариултанд аван ахин үг дугарсангүй.

"Ахиж надаас битгий асуу. Би буцаж очихгүй, тэр байшинд ч амьдрахгүй учир ажлаасаа салахыг хүсээгүй л бол."

Жон туслах толгой дохин хэсэг яваад ахин толиндоо Тэхёныг тусган харлаа. Бага зэрэг замбараагүйтсэн үс хийгээд өнгөө алдаж цайрсан арьс. Түүний харц өдрөөс өдөрт үхэж байгааг Тэхён өөрөөсөө ч нуух аж.

Жон туслах түүнийг зочид буудлаас очин авсан юм.

Сургуулийн өмнө буулгаж өгөхөд Тэхён цүнхээ цэвэрхэн үүрээд сургуулийн хаалгаар орно. Өмнөх шигээ төгс хувцаслаж, хараа дээгүүр ихэмсэг алхах түүн дээр бусдын нүд унахгүй зөрөх нь боломжгүй хэдий ч өнөөдөр илүү гүн байх шиг. Учир нь тэр цуу ярианы гол сэдэв болчихсон шүү дээ.

Пак Жимин болон Ким Тэхёны учир битүүлэг болоод хэн ч халдаж үл зүрхлэх харилцаа.

Тэр шүүгээний өмнө ирээд хаалгыг нь нээн цүнхээ хийж байх зуурт дэргэд нь өөр хаалга нээгдэн хэн нэгэн дэндүү дуу чимээтэйгээр цүнхээ бараг шидчихээд хаалгааа саван хаахыг сонсохдоо хальтхан харвал Пак Жимин зогсож байлаа.

"Өглөөний мэнд, хонгор минь."

Тэхён түүний үгэнд хувирал үзүүлэлгүй хажуугаар нь зөрөн гарвал Жимин араас нь гүйцэж ирээд мөрөөр нь тэврэсээр хүзүүнд нь наалдах шахам ойртоод,

"Үнэртэй ус яагаад ингэж их түрхээд байгаа юм?"

"Чамд хамааг-"

"Заваан юм."

Тэхёны алхаа нэг газартаа зогсоод эсрэг зүгт харвал тэдний зүг харан зогсож байх хоёр сурагч харцаа буруулан хоолой заслаа. Тэхён үл эргэлзэн хоёр том алхаад сая ам нээсэн залууг хананд шахан хоолойг нь боож эхлэв.

𝐖𝐇𝐎.Where stories live. Discover now