12. Араатан

Start from the beginning
                                    

Би:" Би тийм оргож зугатсан юм шиг царайтай юмуу? Бүгдээрээ л зугтаасан юмуу л гээд байх юм. Тэгээд ч сохор номин минь миний бүжгийг үзэж надын царайг ганц харахын тулд бүгд энд оочирлодог юм шүү! Бас ааваас зөвшөөрөл авчихаад ирсэн, ах нар маань хажуугын өрөөнд байгаа мэдэв үү!"

Кёнсүү:" Тийм байдаг байж тэгээд тоглоом ч үгүй энд нээрэнгээсээ бүжигчин болоо юу? Эсвэл энд байгаа муу энергийг мэдрээ юу?"
Би:" Чи ч гэсэн тэр талаар ирсэн юмуу?"
Кёнсүү:" Үнэндээ энд байгаа зүйл бол доод ертөнцийн шоронгоос оргосон буг байгаа юм."
Би:" Чи өөрийн биеэр ирсэн гэхээр нилээн хүчтэй байх нь тийм үү?"
Кёнсүү:" Тийм ч хүчтэй биш болчихсон байсан ч энд ирж суугаад хүмүүсийн энергийг сороод эргээд хүчтэй болчихсон."
Би:" Цагаан лянхуа мөн биздээ? Тэр тэгээд яг юу юм?"

Кёнсүү:" Гахайн буг" гэхэд нь татаж унатлаа инээсээр "Тэгээд хүмүүс түүнийг бараг л тэнгэрийн дагина гээд байсан биздээ"
Кёнсүү:" Зүсээ хувиргах даа сайн болохоор л тэр байх"
Жонгүг ахын яриад байсан үзэсгэлэн гоо нь гахайн буг байх ч гэж шоолох сайхан сэдэвтэй болж байх шив.

Би:" Бид чамд туслая. Хариуд нь надад дараа нь нэг тус хүргээрэй."
Кёнсүү:" Надад чиний тус хэрэггүй юмсан. Би чинь доод ертөнцийн хаан бас харанхуйн бурхан. Гэхдээ надаас зөрүүлж тусламж авмаар байгаа болохоор ингэж хэлж байгаа байх тэр чинь юу юм?"
Би:" Хэдэн жилийн дараа чамд дээр шийтгэлийн зарлигтай зочид ирэх байх тэдэнд их сайн санаа тавих хэрэгтэй байгаа юм."
Кёнсүү:" Ямар хүмүүс юм?"
Би:" Ээжийг минь хөнөөсөн бас их олон гэмгүй амь тасалсан хүмүүс байгаа юм"
Кёнсүү :" За яахав болж байна. Хамтаръя"

Цагаан лянхуагын өргөө:

"Гахайн буг-а чи ч ёстой тухаа олоод сайн хооллоод авсан байх шив. Их жин нэмчихжээ. Наад гэдэс чинь хагарлаа шдээ." гэх дуугаар өргөөнд суусан бүдүүн эмэгтэй эргэж харав.

Кёнсүү:" Хайж, хайж ирж байхад чинь хөөрхөн болчихоод хүлээж байхгүй улам тарган болчихсон байх юм" гээд их л өдсөн маягтай хэлэхэд Жонгүг ах: " Энэ гахайн буг яагаад энд байгаа юм ?"
Сэүн ах:" Энэ нөгөө хүмүүсийн энергийг сороод байсан чөтгөр юм уу?"
Би:" Тийм энэ бол хэргийн эзэн бас Цагаан лянхуа! Жонгүг ахаа таны дурлаад байсан үзэсгэлэнтэй дур булаам эмэгтэй чинь" гээд түүнийг шоолон инээхэд Жонгүг ахын царай нь барайгаад л ирэв.

Гахайн буг:" Доод ертөнцийн хаан өөрийн биеэр заларч иржээ бас бурхадыг ч дагуулаад ирж. Яасан тэгж их айгаа юу?"
Кёнсүү:" Өдөх хэрэггүй шүү гахай минь би тэдэнтэй энд таарсан юм."

Тэхён ах:" Биднээс нилээд их энерги сорсон байлгүй. Өгсөн юмаа буцааж авахаар ирлээ."
Жонгүг ах:" Бас хууртагдаж явсан өшөөгөө авмаар байна. Үзэсгэлэнтэй гэж бодож өдийг хүрсэн байхад очиж очиж гахайн буг байх гэж.." гэсээр толгой сэгсэрэн ногтров. 

Доромжлолыг тэсэж чадахаа байсан бололтой өнөөх буг бидэн рүү орилон дайрах үед бид өргөөний хаалгыг хаан хамгаалалтын бүрхүүл үүсгэн зогсов.

Бидэн рүү орилсоор ирэхэд нь хариу цохилт өгч байгаа ч гэсэн энгийн хүний энергийг авч сүнсийг нь хүртэл олныг сорчихсон дээрээс нь ах нараас ч чамгүй хүч хулгайлсан тэр үнэхээр хүчирхэг байв. Бидний өгсөн хариу дайралтуудад торохгүйгээр буцааж дайрна. Гэтэл өргөөний гадна хүн ирж зогсон биднийг түр сэрэмж алдуулах зуур гахайн буг над руу дайрав.

Яг л цусан улаан сар мандсан тэр үдэш шиг Жонгүг ах миний урдуур орж дайралтанд өртөн уналаа.

Зүгээр гэж бодсон юмсан. Дахиж ийм зүйл болохгүй гэж бодсон юм. Дахиж хэн ч миний төлөө өөрийгөө аюулд оруулахгүй гэж, гэтэл Жонгүг ахын гэмтсэн гарыг хараад дахиад л дотроос минь ямар нэг зүйл гарах гэж оролдоод байх шиг уур хилэн минь над дээр иргэж ирэв. Ухаан санаа минь намайг хаян оджээ.

Зохиолчийн талаас:

Өргөөн дотор харанхуй оргиж их хэмжээний хүч бүгдэд нь мэдрэгдэж эхлэв. Жонгүг ч босож зогссон байх ба бүгд Хэёны зүгт харахад түүний нүд нь цэнхэр өнгөөр гэрэлтэж, гарынх нь хумс яг л араатных шиг ургасан байв. Төд удалгүй Хэёны нуруунаас маш том , үзэсгэлэнтэй цагаан далавч гарч ирэв.

Хэён далавчаа дэвэн хөөрөхөд "Өршөөхгүй" гэх түүний хоолой өргөөнд цуурайтаад гахайн бугийн зүгт нисэн гарнаасаа гаргасан цэнхэр дөлөнд үнс болтол нь шатааж орхив. Ямар ч чөтгөрүүд энгийн галанд гэмтэж шатдаггүй билээ. Өөрөөсөө ундрах асар их хүчийг хянаж чадахгүй Хэён нааш цааш ниссээр газар унахад нь Сэүн түүний барьж авч амжив.

The love we createdWhere stories live. Discover now