10. Доод ертөнцийн хаан

58 6 2
                                    


Зохиолчийн талаас :

Хэёныг Сэүнтэй цуг ордны цэцэрлэг рүү явсаны дараа Жунин " Жүнмён ахаа таньд хэлэх зүйл байна."
Жүнмён:" Яасан ямар нэг зүйл болоо юу?"
Жунин:" Үгүй дээ. Би Хэёны хүчийг нуусан зүүдний талаар л хэлэх гэсэн юм. Би түүний дөрвөн настай байх үеийн бүх зүүд дундаас эхлээд хамгийн их мартахыг хүссэн таагүй зүүднүүд дундаас хайсан гэхдээ тэнд байгаагүй. Харин хамгийн их санахыг хичээх зүүдэн дотор нь таны хийсэн хаалт байсан. Тэр зүүд нь таньтай бас Жүхёнтой цуг жаргалтай байгаа зүүд байсан. Бүх зүйл яг бодит мэт л Жүхёны царай хүртэл яг жинхэнэ юм шиг байсан. Хэёныг яаж төрөөд ганц л удаа харсан ээжийнхээ царайг тэгж сайн санаж байгааг их гайхсан." гэхэд тэдний хажуунаас Бэкхён: " Жүхёны сүүлийн хүсэл байсан юм. Охиндоо өөрийгөө мартуулахгүй байхыг хүссэн."
Жүнмён:" Тийм байх нь. Тэгэхээр хамгийн нандин зүүдэн дотор нь байсан юм байна."

Хэёны талаас:

Ээжийн хэлснээр үнэхээр л гэр бүл гэдэг ямар ч хүнд шархыг аниулдаг юм байна. Энд ирээд удаагүй ч аав, авга ах нар, бас Сэүн болон Жонгүг ах бүгд л надад зааж сургаж өнгөрсөнд үлдсэн намайг мартуулж байв.

Бурхадын ордны төв танхим:

Бэкхён ах: " Энд байгаа зурагнуудыг харж байна уу? Эд бүгд бурхадын түүхийг харуулдаг зурагнууд. Бүх бурхад өөрсдийн гэсэн үүрэг хариуцлагатай. Жишээ нь би гэрлийн хүчийг ашигладаг. Гэрлийн бурхан миний үүрэг нас барагсад болон тэдний дараа төрлийг хэзээ эхлэх хэзээ төгсөх тухай нь хариуцдаг. Сэүн бол салхины бурхан, Жонгүг газрын бурхан. Минсок ах усны бурхан, Жундэ ах аянгын бурхан, Жунин зүүдний бурхан. Тэхён бол бар эрх мэдэл болон хүч чадлын бэлгэдэл. Чи бол цагаан арслан чиний хүч чадал хэнтэй ч дүйцэхээргүй бурхадын сударт цагаан арслан төрснөөр амар тайван цагыг бэлгэднэ гэсэн байдаг." гээд тайлбарлаж байхад нь
"Аав?" гэж асуухад минь Бэкхён ах "Жүнмён ах бол тэнгэрийн орны эзэн дээд бурхан тэрний үүрэг нь амьтай болон амьгүй, хүн хийгээд хүн бус төрөлтнүүдийн хувь төөргийг хариуцдаг. Тэр энэрэнгүй эсвэл их догшин байх хэрэгтэй. Зөнчийн тусламжтайгаар тэр хувь төөргийг нь сайнаар бичиж эсвэл шийтгэлийн зарлиг ч мөн буулгаж чадна. Энэ төрөлдөө их олон сайн зүйл хийсэн бол ирэх төрөлд нь сайхан амьдруулдаг. Харин их муу зүйл хийсэн хүнд шийтгэлийн зарлиг бичдэг. Тийм хүмүүсийн амьдралын төгсгөл нь их зовлонтой байхаас гадна. Үхсэнийхээ дараа ч мөн их зовдог. Бас хойд төрөл гэж байдаггүй юм."

The love we createdWhere stories live. Discover now