4. Улаан тэргэл сар

60 6 0
                                    

Цаг хугацаа яг л царцаж орхих шиг юу хийхээ хаашаа явахаа үл ойлгоно. Тэр адгийн газраас оргохдоо харамсахыг хүсээгүй юмсан. Ингэж хурдан дуусах эрх чөлөө байсан бол ханатлаа мэдэрч авах байсан юм.

Бүгд л тал тал тийшээ зугатацгааж байв. Гэвч морьтой, явган бас зэвсэгтэй цэргүүдэд гүйцэгдэх нь цаг хугацааны л асуудал байлаа. Гэхдээ бид аль чадахаараа зугатааж аюулаас бас үхлээс өрсөн гүйлдэцгээв.

Бидний хуучин эзэн "АРЧААГҮЙ ЮМНУУД. НААД БООЛУУДАА ХУРДАН БАРЬЖ ЧАДАХГҮЙ НЬ УУ?" гэсээр хоолой мэдэн орилж байв.
Тэгээд "БАРЬЖ ЧАДАХГҮЙ БОЛ ХӨНӨӨ! ТИЙМЭЭ ХӨНӨӨ! ГАЛ ТАВЬ! ШАТАА! БҮГДИЙГ НЬ ШАТАА!"

Галзуурсан аятай чарлах тэр хүн яахын аргагүй Да Хэ пүүсийн эзэн мөн! Тэр энгийн үедээ тайван дөлгөөн хүн шиг л харагддаг. Гэхдээ одоо байгаа тэр бол жинхэнэ өөрөө. Уурлаж хилгэнэх үедээ галзуу мэт л биднийг шийтгэдэг. Сүүлд энэ төрхийг нь ээжийг хоол хулгайлсан гэж шийтгэхэд л харсан шиг санана. Тэр үед дэлбэртлээ уурлаж ээжийг занчсан. Ээжийн хөл гэмтэж одоог хүртэл сайн явж чадахгүй хэвээр байгаа.

Цэргүүд биднийг бүсэлж гал өрдөв. Намрын эхэн сар болж байгаа тул өвс ногоо хатаж бяцхан оч үсэрхэд л түймэр аятай гал өөдөөс дүрэлзэнэ. Гал дундуур сумнууд шунгинан зарим хүмүүсийг онож шархдуулж байлаа.

Энэ үдэш тэнгэрт онцгой улаан тэргэл саран заларсан байх агаад дүрэлзэн асах галтай хоршин эргэн тойрныг минь улаан өнгөөр гэрэлтүүлнэ. Шархдаж гэмтсэн боолууд галаас зайлан зугтаана.
Энэ бүхэн миний л буруу, би буруутай анхнаасаа хэн ч зугатах хэрэггүй байсан юм. Тэд бүгд Да Хэ пүүс дээ байсан бол ядахдаа л ингэж гэмтэж, айж, зовохгүй байсан. Би юу хийчих нь энэ вэ зүгээр л хатуу хорвоогын өнгөнд уусан амьдрах байсан юм. Хувь тавилантайгаа эвлэрэх байсан юм....

Би үхсэн мэт л орших хэрэгтэй байж....

Зохиолчийн талаас:

Хэёныг юу ч хийж чадалгүй ийн самгардан зогсох зуур гал дундуур сум харвах цэргүүдийн нэг нь түүн рүү нум эвшээхийг үзсэн ээж нь "Хэён-а " гэсээр өөр рүү нь хөл мэдэн тэмүүлэн гүйсээр очиж тэврэн авав.

Хэёны талаас:

"Ээж?" бодлыг минь таслан намайг гэнэт л тэвэрч авсан ээж минь өвөр дээр минь хэвтэнэ. Ээжийг дуудсаар түүний нуруунд хүрэх үед гарт минь нойтон зүйл мэдрэгдэн гайхан гараа харвал улаан хүрэн өнгө. "ЦУСНЫ ӨНГӨ"...

The love we createdOnde histórias criam vida. Descubra agora