5. Үхээд диваажинд ирчихлээ.

68 6 0
                                    

Зохиолчийн талаас:

Хэёныг ухаангүй хэвтэх үеэр цэргүүд түүний дэргэдүүр өнгөрч зугтаасан боолуудын хойноос нэхэв. Гэвч ганц ч хүн олж чадалгүй уулнаас буцажгаажээ. Учир нь Хэён цэргүүдтэй тулалдаж байх зуур тэндээс зугатсан боолууд ууланд орогносон босогчидтой таарч амь аврагдаж. Тэднийг даган нууц байр руу нь явсан байна. Тиймээс цэргүүд юу ч олж чадаагүй.

Тэднийг явсаны дараа гал ч бас намдаж үүр хаяарч эхлэв. Самшин эмээ Хэёны хажууд байсаар цэргүүд тэдний дэргэдээс холдох үеэр буцаж хүн болон хувирав.
Самшин эмээ:" Нэгэнт ирчихсэн байж юугаа хүлээж наанаа зогсоцгоогоод байгаа юм?" гэсээр эргэж харахад. Моддын дундаас хоёр залуу гарч ирээд шатаж харласан газар дээгүүр алхсаар Самшин эмээ Хэён хоёр руу очив.

Самшин эмээ: " Бэкхён-а, Тэхён-а ямар хэргээр ирсэн юм?"
Тэхён: "Хэрэгсээд байх юм ч юу байхав дээ. Яахав бяцхан үеэл дүүгээ тэнгэрийн орон руу авж явахаар өөрсдийн биеэр ирлээ."
Бэкхён: " Бид өөрсдөө Хэёныг авч явна."

Самшин эмээ: "Жүнмён хэлэхдээ намайг өөрийн биеэр Хэёныг тэнгэрийн оронд хүргэж ир гэсэн."
Бэкхён: "Сүүлд Хэёныг танд даатгахад яасан билээ дээ. Итгэхгүй байна. Тэрнийг дахиад ямар нэг газарт аваачаад үүрэг гүйцэтгэ гээд орхичихвол яах болж байна."

Самшин эмээ: "Хэёныг тэнд үлдээсэн нь буруу сонголт байсан гэж чи одоог хүртэл бодсоор л байгаа хэрэг үү? Бэкхён-а?"

Бэкхён:" Яагаад зөв байна гэж? Бурхадын хүүхдүүд бүгд л амар амгалан тэнгэрийн оронд хүмүүждэг атал хагас цустнуудыг хүний ертөнцөд арван найм хүртэл нь амьдруулдаг. Тэд ч гэсэн тэнгэрийн тамгатай бурхадын үр сад биш гэж үү? Энэ ч яахав гэхэд Хэёныг бол бүр хөсөр хаячихсан биздээ? Жүнмён ах ч тэр та ч тэр. Түүнд хичнээн хэцүү байсныг харж байгаагүй гэж үү? Үргэлж л шийтгэж , зодож, өлсгөөд л..." гэсээр уурлан зандчина.

Самшин эмээ :" Гэсэн хэдий ч тэр хэзээ ч муу хүн болж өсөөгүй харин ч сайн сайхны дээд болж өссөн шүү дээ. Тэрний өнгөрсөн шөнө аварсан хүүхдүүд ирээдүйн Шиллаг босгоно. Бослого үймээн дэгдэх ч гэсэн ард иргэд нь амар тайван амьдарч болох улсыг бүтээнэ. Тэр бүхэл бүтэн улсыг аврах эхлэлийг тавьсан."

Бэкхён:" Гэхдээ хамгийн хүнд шархалсан. Биеийн шарх биш сэтгэлийн шарх. Өөрийг нь өсгөсөн ээжийгээ нүдэн дээрээ алдсан. Олон хүний амийг авсан. Тэр үүрд бараан толботой амьдарна гэж бодохгүй байна уу?"

The love we createdWhere stories live. Discover now