"Т..Тэхён, би чамд их удаан сайн байсан. Бараг л гурван жил. Чи намайг анзаардаггүй байх л даа. Гэхдээ... гэхдээ би бүх үед чамтай ойртохыг хичээж ирсэн. Энэ миний хамгийн том алхам." Тэр гартаа барьсан хайрцагтай зүйлээ Тэхён руу сунгаад нүдээ анин хамаг зоригоо чангалж байгаад орилох шахам хэлж орхив.

"Миний сэтгэлийг хүлээж аваач!"

Хүүхдүүдийн дуу чангаран ам амандаа ярилцах ба эцэст нь бүгдийн нь анхаарал чимээгүй зогссоор байсан Тэхён дээр төвлөрөн хонгил чимээгүй боллоо.

"Бүтэхгүй зүйлийн араас хөөцөлдөж байхаар хичээлдээ анхаар."

Тэр охины гараас өнөө бэлгийг нь авалгүй дэргэдүүр өнгөрөөд явах бол Жонгүгийн инээмсэглэл улам тодорсоор түүний араас алхаагаа хурдасгалаа. Охин хүүхдийн уйлах чимээ түүний чихэнд бүдэгхэн сонстоно.

Тэхёныг дагасаар байтал хоосон ангийн хаалга татах бөгөөд Жонгүг гайхсаар араас нь ортол Тэхён ширээ дэрлэн хэвчихсэн байх нь тэр.

"Энд юу хийж байгаа юм?"

Жонгүгийн хоолойг сонсоод цочин дээш өндийх Тэхён хөмсөг зангидан,

"Амарч байна." гэлээ. Түүний амнаас Жонгүгийг хөөх  зорилготой нэг ч үг гарсангүй.

Жонгүг алхсаар түүний хажууханд суугаад "Чи их хүйтэн юм."

"Юу?"

"Хөөрхий охин их шархалсан байх."

"Надад хамаагүй."

Жонгүг инээвхийлсээр "Тийм л  биз. Чамд чи л хамаатай."

"Намайг үгээр идэх гэж орж ирсэн хэрэг үү?"

"Үгүй ээ."

Тэхён цааш харан ширээ дэрлэж хэвтээд Жонгүгтэй ярилцах хүсэлгүй байгаагаа илэрхийлэхэд Жонгүг сандлаа татаад түүний ширээнд тулж ирээд суучихав. Сандлын хөл шалтай хавирах муухай дуунд Тэхён хөмсөг зангидан эргэж харахдаа Жонгүгийн нүүрэнд бараг тулчих нь тэр.

"Хараад ид-" Тэхён цочин хойшлоход Жонгүг түүнийг шоолсоор инээд алдлаа.

"Ямар новшоо хийгээд байгаа юм?"

"Чи намайг харчихаад ийшээ орж ирсэн биз дээ?"

"Үгүй."

"Шударга бай л даа. Намайг араас чинь орж ирэхийг мэдэж байсан."

"Амныхаа зоргоор ярихаа боль."

Тэхён бухимдангуй суудлаасаа босон гарах гэхэд Жонгүг бугуйнаас нь татаж Тэхён түүний хүчинд эргэн хүчтэй суухдаа дуу алдах гэсэн ч түүнээс урьтаж Жонгүгийн уруулыг өөр дээрээ мэдрэх нь тэр. Түүнийг түлхэх гэсэн ч Жонгүг хоёр гарыг нь барьчихаад үнсэлтээ улам гүнзгийрүүлэхэд удалгүй Тэхён ч эсэргүүцэхээ болин тэд нэгнийхээ уруулыг дэндүү удаан мэдэрсэн юм.

𝐖𝐇𝐎.Donde viven las historias. Descúbrelo ahora