"Шийдчихсэн хэрэг үү?" Жонгүг түүнийг эцгийнхээ дуудлагыг эргэлзээгүй таслаад хаяж байгааг үзэхдээ инээвхийлсээр ингэж асуусан хэрэг.

"Айвал бүү хий гэдэг биз дээ? Айдсаа тэнд үлдээчихсэн юм." гээд Тэхён гэрэл доорх сандал дээр ирж суулаа. Түүнийг араас нь харахдаа өмнө нь үргэлж ганцаараа ирдэг байсан тэр сандал дээр өөр нэгэн сууж байгаа нь сонин байх аж. Тэгээд удаанаар хажууд нь ирж суувал Тэхён юу ч хэлэхгүй. Тэгсэнээ их л сонин гэнэтхэн инээвхийлээд,

"Чи бид хоёр ингэж суух хүмүүс биш атал яагаад юм бүү мэд чи надад аврагч шиг санагдчихлаа."

Жонгүг инээх аядаад "Маргааш гэхэд бид ийм байхгүйд л учир нь байгаа юм."

"Болж байна." гээд тэдний яриа дуусч зэрэгцэж суугаад дэндүү олон цагийг өнгөрөөв. Тэдний хэн нь ч илүү үйлдэл хийлгүй бас нэг үг дугаралгүй дэндүү их бодлоо цэгцлээд завгүй мэт чимээгүй сууцгаасан юм.

Цөхрөл яаж мэдрэгддэг юм?

Бүх зүйл амарчихдаг.

Сайхан биш гэж үү?

Үгүй ээ, үхчихдэг юм. Сэтгэл мэдрэмжээс эхлээд зүрхний цохилтоос бусад нь үхчихээд тэгээд л амардаг.

Дуусчихсан гэсэн үг үү?

Бас л үгүй, тэр үеэс л там эхлэнэ.


Үүр цайж эхлэхэд тэд өнөөх газрыг орхисон юм. Жонгүг Тэхёныг гэрт нь хүргэж өгөхөд Тэхён хэсэг алхаад зогсон эргэж харахдаа Жонгүг хандан,

"Баярлалаа."

Жонгүг хариу болгож хөнгөхөн инээмсэглээд тэд саллаа.

Жонгүг салхи татуулан явж одохыг хараад Тэхён буцаад бүх зүйлийг харанхуй бүрхээд авахыг мэдэрлээ.

Дотор муухайрах мэдрэмж, тэгээд нүд харанхуйлж тэр гараа чангаар атгана. Хонхны дуу түүнд хүртэл сонстон удалгүй хашааны хаалга онгойход Тэхён ороод урт шатаар алхан удалгүй хэзээ ч орохыг хүсээгүй хаалганы өмнө ирэхдээ өөрт нь мэдрэгдэх хачин мэдрэмж хийгээд харван орж ирсэн бодлын араас нүдээ томрууллаа.

Үнэр нь ч санаанаас арилаагүй тэр нэгний араас гүйгээд оччих хүсэл.


Тэр хөмсөгөө зангидсаар шүлсээ залгин толгой сэгсрээд өөрийгөө эсэргүүцсээр хаалганы бариулыг доош дарлаа. Хамгийн түрүүнд харсан зүйл бол түүнийгугтан авах эцгийнх уур хилэн маналзан улайсан харц.

𝐖𝐇𝐎.Where stories live. Discover now