Тэхён цонхоор ширтэн суухдаа үл ялиг инээмсэглэлээ.

-


"Тэгээд би тэр новшын нүүр лүү яг ингээд-" Жонгүг гараа савж үзүүлээд,

"Атгасан шороогоо цацчихсан." гэсээр инээд алдан шар айргаа балгалахад түүний дэргэд буйдан дээр суух залуу эвшээсээр,

"Уйтгартай юм. Хүүхэд биш дээ." хэмээх нь сонирхолгүй байгааг нь илтгэх аж.

"Чи л уйтгартай байна, Мин Юнги."

Жонгүг түүний залхсан төрхийг хараад чимээгүй инээсээр урагш толгойгоо эргүүллээ. Тэдний өмнө хэдэн шил шар айраг болон идээд дууссан тахианы яснууд үзэгдэнэ.

"Унтах юм уу?"

"Тэглээ. Чи?"

"Хичээл хийнэ."

Жонгүг босоод жижиг ширээн дээрх бохирдсон зүйлсийг хамаж аваад цэвэрлэх нь үргэлж хийдэг зүйл гэлтэй. Тэр хийж дуусаад өрөө лүүгээ алхахдаа араас нэрийг нь дуудахыг сонслоо. Эргэн харвал Юнги зурагт ширтэнгээ шар айргаа балгаад,

"Сургууль дээрээ асуудалд бага ор. Чиний бодсоноос зэрлэг хүмүүс байдаг юм."

Хайнга сонстох ч асар их анхаарал, санаа зовсон байдал мэдрэхдээ Жонгүг инээмсэглэх аж.

"Надад санаа зовоо юу? Хайртай юм бол зүгээр л хэлчих."

Ийм хариулт авахаа гадарлаж байсан мэт Юнги түүрүү харах ч үгүй дунд хуруугаа гаргах ба Жонгүг инээд алдчихаад өрөөндөө орлоо.

Шөнийн 12 цаг өнгөрч байгааг хараад Жонгүг хичээлдээ улайрчихсанаа сая нэг анзааран суниасаар босохтой зэрэгцэн Юнгигийн байгаа өрөөнд чанга дуу чимээ гарах нь дуулдаж Юнги дуу алдах нь тэр. Жонгүгийн нүд томорч зогсож байсан газартаа гайхсаар нэг хором гацаад дараа нь өрөөнөөсөө гүйн гарвал түүний хаалганы өмнө Юнги газарт унасан байх бөгөөд тэдний гэрт том биетэй гурван залуу дайран орж ирсэн байх нь тэр.

"ХЭН ГЭЭЧ НОВШНУУД НЬ ВЭ?"

Жонгүг тэдэн рүү дайрахын оронд Юнгиг босгохыг хичээнгээ ийн орилох аж. Шууд л түүнийг ардаа оруулаад хамгаалан зогсоход Юнги амандаа хараал урсгасаар Жонгүгийн араас гарахыг хичээсэн ч Жонгүг гарааснь чанга атгаж байлаа. Түүний тархинаас биедээ хүргүүлэх хамгийн эхний тушаал бол Мин Юнгиг хамгаалах.

"Оройн мэнд."

Түүний хойно хэн нэгний хоолой гарч Жонгүг гайхан эргэж харахдаа нүд нь томорлоо. Ким Тэхён тэдний буйдан дээр хөлөө ачин сууж байх бөгөөд түүний дэргэд бас үл таних залуу гараа эвхэн зогсчээ.

𝐖𝐇𝐎.Where stories live. Discover now