12.

443 32 1
                                    

"Живон~а энэ тайланг захиралд аваачаад өгчих. Чамд захирал сайн ханддаг шүү дээ"

Байнгын Жэксон ахтай хамт явдаг болчихсон болохоор ажлын газрынхан бид хоёрыг дотно гээд намайг юм л болвол тайлан зөөлгөдөг болчихсон юм.

"Орж болох уу захирлаа"

Өрөөнийх нь хаалгаар шагайн инээмсэглэн асуувал "Ор ор" гэв.

Ороод ширээнийх нь хажууд очин зогсвол Жэксон ах босон ирэн намайг тэвэрлээ.

"Зөндөө их саналаа"

Өчигдөр бид уулзаж чадаагүй юм л даа. Компанаа илүү ашигтай болгохын тулд захирлаас эхлээд бүгд л завгүй ажиллаж байгаа.

"Цай уух уу?"

"Тэгье. Нээрээ энэ тайланг У дарга өгчихөөрэй гэсэн" гэж хэлээд хавтастай тайланг сунгавал

"Яагаад чи авчирч байгаа юм?... Нээрээ сүүлийн үед дандаа чи тасгийнхаа тайланг авч ирж байгаа юм байна шүү дээ"

Миний урд цай авчирч тавингаа ийн асуухад нь

"Ажлынхан таныг их ширүүн хүн хэр баргийн тайлан хүлээж авдаггүй гээд тэгээд бид хоёрыг дотно болохоор намайг аваачаад өгчих гээд байдаг юм аа" гэж хариулав.

"Яахаараа миний Живоныг зардаг байнаа. Өөрийнхөө ажлыг хийхгүй. Хатуу үг хэлэхээ мэдяаа" гэснээ хөмсөгөө бага зэрэг зангидав. Би энэ төрхөнд нь дуртай.

Гэнэт хаалга дуугаран өндөр өсгийтийн тог тог хийх сонсогдож хаалгаар нэгэн эмэгтэй орж ирлээ.

Захирлын өрөөнд тогших ч үгүй орж ирээд л ер нь хэн юм болоо.

"Чи энд яах гэж ирээв?"

Хүйтэн хөндий хоолойгоор тэр эмэгтэйгээс асуухад нь миний хүртэл айдас хүрч байлаа.

"Эхнэр нь нөхрийнхөө ажил дээр ирж байна. Завгүй байсан юм уу хайраа?"

Толгойндоо хүчтэй цохилт авсан мэт санагдаж хурдан гарахыг хүслээ.

"Б-би гаръя даа"

Дахиад л хууртагдчих вуу?



A/N: Ochigdor oruulii gesen ch aimar zavgui baigaad chadsangui ee... udahgui duuslaa shuuu vote daraarai

My CEO/Jackson Wang/Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ