10.

448 28 0
                                    

Бид эвлэрээд сар гаран л болж байна. Энэ хугацаанд яг л өмнө нь ямар сайхан байсан тэр үе шигээ болж чадсан.

Нэг тиймхэн мэдээ нь Жэксон ахын компаний ашиг муу байгаа болохоор хөрөнгө оруулагчид нь компанитай цаашдаа хамтарч ажиллахгүй гээд их хэцүү байгаа гэсэн. Тэгээд өнөө орой Жэксон ах бүх хөрөнгө оруулагчидтайгаа уулзаж, цаашдаа хийх ажлын төлөвлөгөөгөө хэлж, хөрөнгө оруулалтай буцаан татахгүй байхыг гуйж хундага юм ууна гэсэн. Тийм болохоор би өнөөдөр гэр лүүгээ ганцаараа явж байна.

Гэртээ ирээд орон дээрээ хэвтэж байхдаа Жэксон ахыг харьсан эсэхэд санаа зовж залгах гэхээр садаа болчих юм болов уу гэж бодсоор унтчихжээ.

Хаалга хүчтэй цохих дуу гарч нойрноосоо цочиж сэрээд цаг хартал шөнийн 2 цаг болж байв. Ийм орой хэн байдаг билээ гэж дотроо бага зэргийн айдастай хаалган дээрээ очиж нүхээр нь хартал малийтлаа инээчихсэн Жэксон ах зогсож байлаа.

Түргэхэн шиг хаалгаа онгойлготол

"Өө Живон~а унтаж байхад нь сэрээчихсэн үү? Уучлаарай" гэснээ шууд л тэврээд авав.

"Ахаа ийм орой болж байхад шууд гэр лүүгээ очоод амрахгүй яасан юм бэ? Хоёулаа маргааш уулзана шүү дээ"

Бага зэргийн архи үнэртэх ч тийм ч их уугаагүй бололтой харагдана.

"Санаад л... Сүүлийн хэд хоног ажил гээд олигтой ч уулзаагүй биз дээ. Тэгээд дэндүү их санаад ажлаа гялс бүтээчихээд чам руугаа гүйгээд ирлээ"

Тэврэлтээ багахан суллаад инээмсэглэн над руу харж удалгүй уруулан дээр минь зөөлхөн үнсэв.

Үлдсэн амьдралдаа амтлаад ч ханамгүй тийм л амт.




A/N: Odoo ingeed hesguud maan baga bagaar urt bolnoo...

My CEO/Jackson Wang/Where stories live. Discover now