4.

570 37 0
                                    

Эвгүй байдалд орон зогсож байтал ашгүй ажлынхан орж ирж, Жэксон ах ч чимээгүйхэн гараад явчихав. Тэд надаас захиралд загниулсан уу гэж шалгаагаад би үгүй ээ гэхээс өөр үг хэлж чадахгүй зогсоно.

Ажлаасаа гарах ёстой юу? Уугна энэ газар дасаж байсан юм сан. Зүгээр л захирал ажилтан байцгаая гэж хэлсэн болохоор одоо намайг тоохоо болих байлгүй дээ.

Өдөржин бодол болж сүүлдээ толгой өвдлөө. Ажилаасаа гараад явж байтал хэн нэгэн миний гараас татан хэнд ч харагдахгүй булан аваачин хананд шахан зогслоо. Хэн гэдгийг нь таамаглаж байсан ч баттай болгохын тулд нүдээ томруулан хартал дахиад л Жэксон ах байлаа.

"Жэк-... Захирлаа"

Гайхан хашгирах шахам хэлтэл долоовор хуруугаа уруулан дээр минь зөөлхөн тавиад "Чшш" гэлээ.

Саяхан ажил тарсан болохоор компаний ихэнх хүмүүс үүдэн дээрээ цуглачихсан байв. Удалгүй хөл хөдөлгөөн намжиж эхлэхэд Жэксон ах бэлхүүсээр минь гараа оруулан чанга гэгч нь тэвэрчихэв. Түүнийг түлхэх гэтэл миний хүч хүрсэнгүй. Хүчээрээ биш юмаа гэхэд үгээрээ холдуулах л болно.

"Захирлаа яагаад надтай ингэж харьцаад байгаа юм. Та эхнэртэй биз дээ. Тэр эхнэрээ л очиж тэвэр. Одоо намайг тавь" гэж хэлэхэд Жэксон ах

"Юун эхнэр? Би эхнэргүй ганц бие хүн" гэв.

Хөх инээд хүргэж байх шив.

"Хөөх одоо бүр эхнэртэй гэдгээ хүртэл мартчихаа юу? Тэгвэл намайг ч гэсэн мартаач. Би таныг мартаад удаж байна. Намайг орхиод эхнэрээ тэврээд явсан тэр өдрөөс чинь миний таныг гэх хайр юу ч үгүй замхарчихсан"

"Живон~а чи буру-..."

"Болио битгий надтай зууралд"

Тэврэлт нь сулрахыг мэдрэхдээ түүнийг хурдхан түлхээд гүйн компаниас гарлаа.



A/N: Oroi oruulii gej bodson ch arai l oroitchihloo...

My CEO/Jackson Wang/Where stories live. Discover now