33 [end]

1K 68 23
                                    

Chanyeol

Заримдаа хувь тавилан гээч биднээр тохуурхах шиг санагддаг. Угаас зураатай тэр зам мөр заримдаа хазайж биднийг огт өөр замруу оруулна. Тэгээд төсөөлж ч байгаагүй тийм л шидийн мэт зүйлстэй учруулж биднийг төөрөгдүүлдэг. Энэ төөрөгдөл гажуудлаас болж бидний зарим нь алдаж харин зарим нь онодог.

Миний хувь тавилан надад тэр чигтээ гажуудчихсан юм шиг санагддаг байв. Болж байгаа бүхэн анхнаасаа болох ёсгүй байсан мэт санагдаж бүх зүйл буруугаар яваад байгаа мэт мэдрэгддэг байлаа. Өөрөө өөрийгөө бус харин гажуудаад байгаа тэр л хувь тавиланг би зүхдэг байв.

Гэхдээ одоо бодоход би өөрийгөө зүххийг хүсээгүйдээ л бүх буруугаа хувь тавиланруу чихдэг байж. Амьдарч байсан амьдрал минь надад таалагддаггүй байсан болохоор таалагддаггүй тэр амьдралаар би амьдарсаар байсан болохоор, бүр сүүлдээ буруу тэр бүхэнд нүдээ сохортол явсан болохоор би өөрийгөө бус хувь тавиланг зүхдэг байсан юм.

Харин одоо би ойлгож байна. Миний хувь тавилан төдийгөөс өдий ганц ч удаа гажаагүй гэдгийг. Ву Шаолинтой учраагүй бол Жосе Ким над дээр ирэхгүй байсан. Ву Шаолинг алдаагүй бол Жосег алдахаас айх тэр айдсыг мэдэрч зөвхөн түүнээс байж болох бүхий л өнгөлөг мэдрэмжийг авч чадахгүй байсан. Энэ бүхэн анхнаасаа яг л ингэж өрнөх ёстой байсан мэт бүх зүйл маш чухал дараалалтай байсан гэдгийг анзаарч байна.

Шаолинаас болж өөрийгөө алдсан над дээр Жосе ирж намайг буцаан олж өгсөн. Би насаараа Шаолинаас болж гэмшиж байсан ч, хэрэв Жосе гарч ирээгүй бол би шийтгэлээ эдлэхийг ингэж хүсэж сайн дураараа явахгүй байсан биз.

- Ахаа! Энд! Наашаа!

Арван жил өнгөрчихлөө. Одоо би ахиж гэмшил тээхгүй бас болсон бүхнийг мартахгүй, өөрийгөө зүхэж амьдралыг үзэн ядахгүй.

Би шинээр төрнө.

Гайхаж мэдэх юм. Гэвч энэ арван жилийн хугацаанд би Жосе Кимийг ганц ч удаа үзэн ядаж зүрхлээгүй юм. Харин ч би түүнд талархдаг. Хайртай болохоороо хаацайлж байгаа хэрэг биш юм шүү. Зүгээр л тэр намайг сүйрүүлэхээсээ илүү надад ахин төрөх цоо шинэ боломжийг нээж өгсөн болохоор гэмшлээ ардаа орхиж ирээдүйгээ харах замыг надад өгсөн учраас би түүнийг хэзээ ч үзэн ядаагүй юм. Түүнтэй учирхаас өмнөх Чанёолд ийм зүйл болсон бол би гарцаагүй түүнийг үзэн ядах байсан. Учир нь өнгөрсний тэр л би үнэхээр харалган бас уур омогтой байсан шүү дээ. Харин одоогийн би. Жосе Кимтэй учирч олон зүйл эргэцүүлж бодсон би огт өөр. Надад түүнийг үзэн ядах бус харин түүнд талархах л шалтаг олон бий.

°LOTTO ° [completed] Where stories live. Discover now