30

299 31 30
                                    

Jose Kim

Би төрсөн цагаасаа өдийг хүртэл 'хайртай' гэдэг үгийг олон удаа сонсож байсан. Аав ээжээсээ ганц сайн найзаасаа нэрийг нь ч санахгүй байгаа тэр хөвгүүдээс гээд л би хэзээ ч энэ үгээр дутаж яваагүй тийм л эрх танхи бас дураараа нэгэн байсан юм. Надад хайр эсвэл халамж хэрэггүй юм шиг л би юм мэдэрдэггүй зөвхөн покертоо донтож үзэн ядалтандаа сохорчихсон нэгэн шиг л явдаг байж.

Гэхдээ одоо намайг хаана байгааг хараач. Хэзээ ч хайраар дутаж байгаагүй юм байж түүний амнаас хайртай гэдэг үгийг сонсоод хамгийн их дутагдаж байсан зүйлээ авсан шиг юм шиг санагдах юм. Дотор дүүрч би догдолж бас гуниглаж энэ хайр гээчийг зөвхөн түүнээсээ цор ганц түүнээсээ л мэдрэхийг хүсэж байна. Надад түүнээс өөр хэний ч хайр хэрэггүй юм шиг болдог бол үүрд үхэн үхтлээ түүнийг аваад хаашаа ч хамаагүй зугтчихмаар санагдаж байна. Энэ яршигтай газраас түүнийг авч яваад биднээс өөр хэн ч байхгүй газарт очоод түүнд ханатлаа сэтгэлээ илчилж түүний тэвэрч түүнийг хайрлаж бас хайрлуулмаар байна. Энэ харцанд л өөрийнхөө бусдын өмнө ил гардаггүй тэр төрхүүдийнхээ тусгалыг харж энэ гарт л өөрийгөө бүхэлд нь даатгаж үлдээхийг хүсэх юм.

Чи мэддэг ч болоосой Пак Чанёол. Би чамд ямар их хайртайг минь чамаас өөр хэнийг ч ингэж хайрлаж чадахгүй гэдгийг минь мэддэг ч болоосой. Надад ахиж чам шиг ийм хүн олдохгүй гэдгийг ухаарч байгааг минь харцаараа хэдэн сая удаа чамд хайртай гэж хашхирч байгааг минь мэддэг ч болоосой.

- Тинкербэлл. Намайг далайруу аваад яваач. Би нар мандахыг хармаар байна. Чамтай хамт.

Хайртай гэдгээ хэлээд тэр хүндээ хаягдахаас илүү хичнээн хайртай ч хэлж чадахгүй тэр мэдрэмж хамгийн аймшигтай бас тарчлаантай аж. Яг л чи хэзээ мөдгүй хагараад устах гэж байгаа шаар шиг санагдах болно. Хайртай гэдгээ хэлж дотроо байгаа тэр их зүйлээс жаахныг ч болов гаргахгүй бол яг л хагарч үлдээд алга болох юм шиг санагдана. Хайртай нэгнийхээ нүдрүү харах бүрт өнөөх мэдрэмж бүр ч ихсэн чамайг өвтгөх болно. Би яг л ийм зүйл мэдэрч байсан юм.

- Чи хүсэх л юм бол би биелүүлдэг шүү дээ Питер Пен.

Тэр юу ч болоогүй юм шиг зөөлхөн инээмсэглэн хацрыг минь чимхэчихээд гарнаас минь атган гарах хаалгаруу алхлаа. Надаас хариулт авахыг ямар их хүссэнг нь би сайн мэдэж байсан. Хайртай эсвэл хайргүй аль нь ч хамаагүй тийм хариулт авахыг тэр эд эс бүрээрээ хүсэж байгааг би өөрийн хамаг биеэрээ мэдэрч байсан ч гэлээ юу ч хэлж чадахгүй юм. Уучлаарай Чанёол. Чи үргэлж миний хүссэн зүйлсийг хийдэг атал би чиний хүссэн зүйлсийг хэзээ ч өгч чадахгүй юм. Иёны хэлдэг үнэн. Би Пак Чанёолын надаас хүсдэг зүйлсийн алинг нь ч хийж өгч чадахгүй амьтан. Тэр надаас тийм их зүйл хүсдэггүй атал хүсээд байгаа цөөхөн хэдэн зүйлсийг нь би яаж ч хичээвч түүндээ өгч чадахгүй юм.

°LOTTO ° [completed] Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang