24

316 29 21
                                    

Chanyeol

Би чамд хайртай Жосе. Яг л Питер Пенийг хайрлах Тинкербэлл шиг.

***

- Би өөрсдийгөө ойлгодоггүй.

Үд дунд нар жаргаж байхтай зэрэгцэн тэр ийн хэлсээр эрүүгээ тулж хэвтэн надруу харлаа. Бид чимээгүй л миний өрөөнд орон дээр зэрэгцэж хэвтчихээд өдрийг өнгөрөөсөн нь энэ билээ. Жаргаж байгаа нарны шаргал туяа түүний нүүрэн дээр тусан бүр ч хөөрхөн харагдуулна.

- Би ч бас өөрсдийгөө ойлгодоггүй. Гэхдээ би өөрсдөдөө дуртай.

Би нэг гараа дэрлэж хэвтсэн чигтээ түүний нүүрний урдуур үл мэдэг унжсан үсийг нь чихнийх нь араар хийж өгөв. Тэр эрүүгээ тулж хэвтээд надруу харсан чигтээ хөнгөхөн инээд алдах аж. Өнөөдөр тэр ч би ч хамгийн энгийн дээрээ байлаа. Хэн нь ч үсээ гоёж янзлаагүй хэн нь ч чамин тансаг хувцас өмсөөгүй.

Миний янзлаагүй үс духны минь урдуур унжих бол тэрний задгай тавьсан үс нь хааяа хааяа гарыг минь ирвэгнүүлэх аж. Тэр нүүрээ будаагүй болохоор хамаагүй даруухан харагдахын зэрэгцээ улам л хөөрхөн харагдаж байсан юм. Нүүрээ будсан ч хөөрхөн. Будаагүй ч хөөрхөн.

- Бидэн шиг ийм хачин хүмүүс байдаг болов уу?

Тэр надруу харсан чигтээ ийн асуух үед би юм бодох шиг дээш тааз ширтэн хэвтлээ. Мэдэхгүй юм даа. Байдаг ч бай үгүй ч бай миний хувьд бид л онцгой санагдана.

- Байхгүй байх. Учир нь дэлхий дээр байгаа хэн ч бай Жосе Чанёол хоёр шиг хачин байж чадахгүй.

Гэсээр би түүний үсийг нь илэх үед тэр намайг шоолох шиг инээд алдана. Өмссөн сул унтлагын хувцас нь түүнийг яг л хүүхэд шиг харагдуулна. Өчигдөр оройноос авхуулаад одоог хүртэл бид яг энэ чигээрээ юу ч юм яриад өнжсөн нь энэ билээ. Хэн ч юм ярихаас залхаагүй. Бас хэн нь ч зугтаалтыг дуусгахыг хүсээгүй. Тэгээд л бид одоо ингээд юм яриад хамт байж байна.

Зугтаалт гээч байгаагүй бол магад бид одоо тустаа өрөөндөө юу хийхээ мэдэхгүй байж байх байсан биз.

- Иён мэдвэл ч галзуурна даа.

Тэр хэсэг чимээгүй байсны эцэст инээд алдсаар ийн хэлэх үед би түүнийг өөртөө татан тэвэрч аваад хамт инээлдэнэ.

- Сэүн ч бас чамайг надтай байгааг мэдвэл галзуурна байх.

- Чанёола. Хоёулаа хүнтэй үерхдэггүй мөртлөө яг л хосоо араар нь тавьж байгаа юм шиг юм яриад хэвтэж байна.

°LOTTO ° [completed] Where stories live. Discover now