21

413 35 31
                                    

Jose Kim

Яагаад хүмүүс галзуу юм шиг дурлачихаад сүүлд нь тэр хэрээрээ шархалж үлддэг юм бол? Яагаад хүмүүс хайр яг л бүх зүйл юм шиг хайр гээчийн араас үхэн хатан гүйж бүхнээ золиосолдог юм бол. Хэдэн ч удаа хайрлаж чадах юм байж нэг шархлаад хашрахгүй юм шиг ахин дахин дурладаг юм байж цор ганц л хүнийг үүрд хайрлах юм шиг яагаад тэгтлээ их хичээдэг юм бол? Өдөр бүр хосуудыг хараад романтик кино үзээд би ийм л зүйл боддог. Яагаад яагаад бас дахин яагаад.

Яг л юу ч мэддэггүй тэнэг хүн шиг.

- Тэгэхээр та хоёр зөвшөөрөх үү?

Иён Чанёол бид хоёрыг ээлжилж харсаар ийн асуух бол хамаг биеэ барин суусан бид хий л санаа алдана. Казиногын доод давхрын текен дээр Иёны тавьсан гэнэтийн санал биднийг хэн хэнийг нь эргэлзүүлж орхисон нь энэ байлаа.

- Хөөе Иён чи яагаад өөрөө Парис явахгүй нэг бол Сэүнийг явуулаад нэг бол бид хоёрыг явуулах гээд байгаа юм? Чиний хийх ёстой ажил биз дээ. Чи ер нь энд хэр удах гээд байгаа юм?

Удтал чимээгүй байсны эцэст Чанёол тун сандарч бас бухимдсан байртай ийн хэлэх үед Иён урт үсээ хойш шидлэн нүдээ эргэлдүүлэх аж.

- Би ямар хүссэндээ та хоёрыг явуулах гээд байгаа юм уу? Би ч гэсэн та хоёрыг хамт байлгамааргүй байна. Кай л та хоёр гар нийлэхээрээ покероор дийлддэггүй гээд үглээд байсан болохоор ингэж байна. Тэглээ ч би энд зүгээр байгаад байгаа юм биш. Би их чухал юм хийгээд завгүй байгаа болохоор тэнд казиногоо хаячихаад энд байгаад байгаа юм.

Тэр үг бүрээ тун ууртай ч гэлээ нэг нэгээр нь зөөсөөр ийн хэлэх үед би чимээгүй л Иёныг ширтэн сууна. Тэгэхээр өглөө тэр гэнэт л Казиногын хамгийн дээд давхрын өрөөнд орж ирээд Чанёол бид хоёрыг чирээд энд авч ирсэн юм. Их гурвал ба би чухал ажил ярьж байхад барьж авсан нь энэ юм л даа. Тэгээд гэнэт бүр маш гэнэтээр 'Та хоёр Парис яваад казино дээр очоод хэдэн хүнтэй бушуухан тоглоод ялаад өгч болохгүй юу?' гэж асуусан юм.

Үдэшлэг болсон өдөр Чанёол надаас зугтаахгүй гэж маш тодорхой амласан. Хэдий тэр амлалтандаа хүрч надаас зугтахгүй байж чадаж байсан ч гэлээ тун эвгүй байдалтай нэг л тийм хүчилсэн байдалтайгаар надтай харьцдаг болчихсон байсан юм. Тэр яг яачихаад ингээд байгааг би ойлгож дөнгөхгүй нэлээн олон хоног явсан ч гэнэт л нэг өдөр түүнтэй хамт Парис яваад өгөөч гэсэн санал ирэх үед би эргэлзэхгүй байж чадаагүй юм.

°LOTTO ° [completed] Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang