12

564 47 11
                                    

Chanyeol

Би чамайг сэтгэлдээ хайрласан ч гэлээ илхнээ зөв илэрхийлж чадаагүй.

Бүгд буруу байсан.

Чамайг хайрласан минь...

Тэрийгээ хүсэхгүй байсан атлаа илэрхийлж байсан минь...

Бүгд хэтэрхий буруу байсан.

***

Шөнийн хоёр цаг болж байхад Жосе бид хоёр машиныхаа хамар дээр суучихаад далай ширтэж байв. Хэн хэн нь халчихсан болохоор жолоо барьж өөрсдийгөө хөнөөх зүйл хийлгүй хөлсний жолооч хүлээн сууж байгаа нь энэ билээ.

Хэн ч байхгүй далайн давалгаалах чимээ үе үе дуулдан сэрүүхэн салхи үлээх аж.

Жосе яг хажууд минь суугаад чимээгүй л далайруу ширтэж байлаа. Дуу шуугаар дүүрэн эхлүүлсэн бидний 'зугтаалт' тун нам гүм дуусаж байгаа ажээ.

- Далай гоё харагдаж байна. Хүнгүй байхдаа илүү үзэсгэлэнтэй байх юм.

Жосе далайруу ширтсээр ийн хэлэх үед би чимээгүй л түүнд ойртож суулаа. Бидний мөрнүүд шүргэлцэн дулаанаа солилцох ажээ. Тэр өнөөдөр үнэхээр жаргалтай харагдаж байсан.

Бид илүү их ярьж, илүү их инээлдэж, илүү их үнсэлцэж, илүү их нэгэндээ ойртсон.

Гэхдээ энэ бүгд маргааш гэхэд л байгаагаагүй мэт юу ч биш болох болно.

- Надад лав өнөөдөр чи л хамгийн үзэсгэлэнтэй нь байлаа.

Би нялуун эсвэл сээтгэнүүр хүн биш. Ялангуяа Жосегийн өмнө бол тийм төрөл нь биш. Гэхдээ би энэ удаад зүгээр л үнэн зүйл хэлэхийг хүссэн минь энэ байлаа. Үл мэдэг халчихсан байгаа болохоор юм уу эсвэл маргаашнаас буцаад л хэвэндээ орох болохоор юм уу бүү мэд би түүнрүү харцаа буруулалгүй ширтэж байсан юм.

Тэр надруу чимээгүй л ширтэх аж. Урт үс нь хүйтэн салхинд үл мэдэг хийсэж хамрынх нь үзүүр улайчихсан тэр бүр ч илүү хөөрхөн харагдаж байв.

Үнэхээр дургүй хүрмээр хөөрхөн юм.

- Өдөржин чамайг үнссэн ч ахиж үнсмээр байна.

Тэр нүдрүү минь цоо ширтсээр хувиралгүй энгийн хоолойгоор ийн хэлэх мөчид гар минь чангаран атгагдах аж. Би сандарч байв. Түүний хэлснээр өдөржин түүнийг үнссэн ч гэлээ тэгэх бүртээ сандарч байсан минь хачин жаахан хүүхэд шиг утгагүй ч юм шиг.

-Нар мандчихаагүй юм чинь бидний зугтаалт дуусаагүй биз дээ. Жосе... Хүсэж байвал намайг үнс.

°LOTTO ° [completed] Where stories live. Discover now