03

1K 126 5
                                    

Бид хэтэрхий хачин.

Сүүлчийнх мэт муудалцчихаад

Юу ч болоогүй мэт тэврэлдэнэ.

***

Jose Kim

- Одоо чи бидний нэг болсон. Чамд их гурвалын хэн ч итгэхгүй байгаа ч гэсэн хэзээ нэг өдөр чи албан ёсоор бидний нэг болно гэж найдаж байна.

Их гурвалын өрөөнд өглөө эрт Кай надад ийн хэлсээр тун эелдэг инээмсэглэнэ. Би хар даашинзаа нэг янзлаад түүний сууж байгаа ширээг налж зогсон эргэн тойрноо харлаа. Өрөөнд яг ганц том ширээ байсан бол дээр нь янз янзын ном бичиг цаас өрөөтэй харагдана. Нэлээн том өрөө байв. Тааз нь ч их өндөр бөгөөд өндөр таазнаас гоёмсог гэрэл унжсан харагдана. Ханыг нь дагуулж дарсны тавиур хийгээд дээр нь өч төчнөөн үнэтэй дарс өрсөн нь энэ өрөөний нэг хэсгийг баар шиг харагдуулах аж. Тэгээд хоёр том нэг жижиг буйдан. Магад тэд энд овоорч суугаад ажил хэргээ хийдэг байх.

- Энэ гэрээн дээр гарын үсэг зурвал чи албан ёсоор их гурвалын нэг болно.

Кай ширээн доороосоо нэг цаас гаргаж ирэн тавих үед би гэрээг нь аван сайтар уншив.

- Нэгнийхаа хувийн асуудлыг хөндөж зовоохгүй гэдэг хэсэг үнэхээр таалагдлаа.

Би гарын үсэг зурангаа ийн хэлэх үед тэр толгой дохин хойш суудлаа налж суугаад тамхиа асаав. Тэгээд намайг дээрэс минь доош тун сүрхий ширтэнэ.

- Ийм богинохон бас задгай даашинзтай байвал нөгөө хоёр маань чамайг зүгээр байлгахгүй л байх даа.

Тэр гуяар татсан урттай хар торгон даашинзыг минь ширтсээр ийн хэлэнгээ утаагаа үлээн гаргав. Нимгэхэн талруугаа даашинз болохоор биеийн минь галбирыг хүртэл сайн харагдуулдаг билээ. Мөн мөр эгэмийг минь ил гаргадаг тул дал мөрөн дээр минь байдаг тэр шивээсийг ил гаргаж өгдөг юм.

-Чи ч бас их дуртай ширтэж байгаа бололтой.

Би ширээ налж зогссон чигтээ ийн хэлэх үед тэр хөнгөхөн инээд алдах дуулдана.

-Тиймээ. Чамд наад задгай даашинз чинь их зохиод байгаа болохоор л би анхааруулж байгаа юм. Бас үсээ боочихсон байгаа болохоор хүзүү чинь их ил тод харагдаж байна. Би загварын тал дээр иймэрхүү шүүмж өгч ярих их дуртай. Гэхдээ зүгээр л сануулж байна. Тэр хоёрын хараанд өртөх тийм ч сайн зүйл биш шүү.

- Зүгээр дээ би угаасаа нэгэнт өртчихсөн. Харин даашинзны тухайд чамайг тавгүйтүүлээд байвал би маргааш өөр зүйл өмсөж ирье. Болж байна уу?

°LOTTO ° [completed] Where stories live. Discover now