Түүний хэлж байгаа бүхэн үнэн. Би Кайг ер нь өөр бусад зүйлсийг анхаарахаа больж эхэлсэн. Иён Парисруу буцчихсан. Магадгүй одоо Жосе Сэүн хоёр л казиногын бүх ажлыг хийж байгаа байх. Жосе ойрд нэг их харагдахгүй байгаа ч харагдахаараа завгүй байдаг болчихсон. Бүх зүйл өөрчлөгдөж байна.

Бид бүгдээрээ энгийн зүйлсрүү тэмүүлж байна. Энэ л бүхнийг өөрчилж байна.

- Уучлаарай Сэүнаа. Үнэндээ надад анхаарлаа төвлөрүүлэх үнэхээр хэцүү байна. Би хэлсэн хэлээгүй чи ойлгож байгаа биз дээ. Парист нэг зүйл болсон харин би тэр зүйлсийг мартаж чадахгүй ингээд сууж байгааг.

- Би анзаарсаан. Ирсэн өдрөө Жосе таныг хамгаалж Иёны өөдөөс сөрөх үед бас тэрний бугуйнд зүүлттэй хачин хүүхдийнх шиг боолтыг хараад л би таамагласан. Тэгээд та хоёр яг юу болсон юм? Үерхээд салаа юу?

Гэсээр тэр шанаагаа тулж суун вискинээсээ ганц балгалаа. Шөнийн сэрүүхэн салхи онгорхой цонхоор орж ирэхтэй зэрэгцэн би ахиад л өнөөх дурсамжиндаа ороогдож орхих шиг санагдана. Салхи салхилж Жосе даарна. Харин би түүнийг дулаацуулахын тулд хүрмээ тайлаад тас тэврэнэ. Бурхан минь ахиад тийм боломж олддог ч болоосой.

- Үерхээгүй ээ. Би үнэхээр өөрийгөө хорих гэж хичээсэн юм шүү Сэүнаа. Би чиний сайн эмэгтэйд дурлаж дундаа маргаан үүсгэхийг хүсээгүй чи миний хувьд чухал хүн болохоор би өөрийгөө чадах ядахаараа л хорьж байсан. Гэхдээ л би удаан хорьж тэсээгүй юм. Жосег юу бодож явдгыг би мэдэхгүй ч бидний дунд хааяа хааяа хачин юмс болдог юм. Энгийн хүний ганц сонсоод ойлгож чадахгүй зүйлс. Ганц үгээр хэлвэл бид заримдаа зугтаалт хийдэг. Харин энэ удаагийн зугтаалт намайг бүрэн дүүрэн өөртөө автуулчихсан хэрэг.

Гээд би цонхноос харцаа салган буйдан налан суулаа. Сэүн хэсэг зуур юу ч хэлсэнгүй чимээгүй л ямар нэг зүйл бодох шиг вискинээсээ уун суух аж. Удалгүй тэр хоосорсон хундагаа ширээн дээр тавин надруу харлаа. Эхэндээ царай нь юу ч үл илэрхийлэх хоосон байсан ч удалгүй тэр үргэлж хийдэг шигээ нүүр дүүрэн инээх аж.

- Үнэндээ Жосе надад таалагддаг ч би унаж тустлаа дурлаагүй л дээ. Зүгээр таалагддаг байсан юм.

-Юу?

- Гайхаж байгааг чинь мэдэж байнаа. Угаасаа би яг дурлачихсан хүн шиг царайлах гэж хичээсэн юм хойно. Би зүгээр л Жосед итгэж чадахгүй байсан юм.

Гээд тэр надаас харцаараа уучлал гуйн хөнгөхөн инээд алдсаар л байлаа. Хөмсөг минь зангиран би хий л түүнрүү харна.

°LOTTO ° [completed] Where stories live. Discover now