1

5.8K 294 2
                                    

"С..сайн байцгаана уу? Намайг Ким Тэхён гэдэг."

"Тэгэхээр Тэхёнаа? Чи анкет дээрээ 22 настай гэсэн байна?"

"Т..тиймээ"

"Их сургуулиа төгсөөгүй хүүхэд байхнээ? Бид их сургуулиа төгсчихсөн илүү дээд боловсролтой хүмүүсийг компанидаа авдаг."

"О..ойлголоо. Баярлалаа"

Тэхён толгойгоо гудайлган үүргэвчээ үүрсээр өнөөх өрөөнөөс гарч явахдаа хүндээр санаа алдах аж.

"Өнөөдрийн таван ажлын ярилцлагаас аль нь ч бүтээгүй болохоор сүүлийн ажил руу л явж үзэхээс дээ"

Тэхён өөр өөртэйгөө ярьсаар гэртээ ирэн өмссөн байсан хар хослолоо тайлан нямбай гэгч нь эвхэж тавиад шүүгээнээсээ хар жинс болон цагаан цамц өмсөөд утсаа ч мөн марталгүй аван гэрээсээ гарлаа.

Тэрээр амандаа дуу аялсаар зорьсон газартаа ирсэн бололтой нэгэн bakery-ны хаалгыг түлхэн дотогш орвол үнэхээр сайхан тохижилттой газар угтах нь тэр.

Тэрээр амандаа дуу аялсаар зорьсон газартаа ирсэн бололтой нэгэн bakery-ны хаалгыг түлхэн дотогш орвол үнэхээр сайхан тохижилттой газар угтах нь тэр

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


"Тавтай морил"

Хар масктай залуу утснаасаа хөндийрөн хэлчхээд Тэхён руу харвал би түүний өмнө очоод

"Сайн уу? Энд цагийн ажилтан авна гэх зарлалыг хараад хүрч ирсэн юм л даа"

"Аан тиймээ. Би ажлаасаа гарах гэж байгаа болохоор тэр зарлалыг тавьсан юм. Би чамайг менежер эгч дээр аваачъя"

Тэхён толгой дохин түүнийг даган явсаар арын өрөөнд нь ороход нэгэн эмэгтэй сууж байх бөгөөд Тэхён руу бага зэрэг гайхсан янзтай харах аж.

"Менежерээ, энэ цагийн ажил хийхээр ирсэн хүн. Би өөрийнхөө оронд ажиллах хүнээ олчихсон юм чинь одоо гарч болно биз дээ?"

Залуу хурдан хурдан хэлчхээд гараад явчихвал Тэхён түүний араас гайхан харсаар хоцров.

"Түүнийг уучлаарай, миний дүү байгаа юм. Одоо элсэлтийн шалгалт эхэлчихсэн болохоор bakery-нд ажиллах хүнгүй болчхоод түүнийг түр ажиллуулж байсан юм лда."

"З..зүгээр дээ"

"Чи оюутан биз дээ? Шалгалтынхаа хажуугаар ажил хийхээр шийдсэн юм уу?"

"Үгүй дээ.. Б..би сургуульд сурдаггүй юм"

"Уучлаарай. Өмнө нь ямар нэг кафе эсвэл bakery-нд ажиллаж байсан уу? Эсвэл ресторан ч юм уу?"

"Өмнө нь нэг ресторанд ажиллаж байсан"

"Ойлголоо. Нэгэнт ажиллах хүн манайд байхгүй учраас чи энд ажиллаж болноо. Яаж ажиллах талаар чинь зааж өгье"

Өнөөх эмэгтэй инээмсэглэсээр Тэхёны урд гаран алхвал Тэхён түүний ард том нүдэлсээр алхах аж.

"Намайг Эра гэдэг. Менежерээ эсвэл Эра эгчээ гэж дуудаж болно шүү"

"А..аан намайг Тэхён гэдэг"

"Тэгэхээр Тэхёнаа чи энэ хэсэгт зогсоод үйлчлүүлэгчдийн захиалгыг авах болно. Тэгээд урд талд чинь байгаа ширээнүүдэд хүргэж өгөх ёстой. Манайх ихэвчлэн амттангууд зардаг ч гэсэн зарим нэг shake болон кофе ч бас зардаг. Тийм болохоор чи эхний ээлжинд кофе, shake хоёрыг яаж найруулдагыг сурах болно."

"Ойлголоо"

"Бас маргаашнаас эхэлж ажиллаж болноо. Өнөөдөр манай bakery эрт хаадаг өдөр учраас чи гэртээ хариад кофе болон shake бэлтгэх талаар жаахан судлаарай. Манай bakery өглөө 8:30-д онгойгоод орой 22:00 цагт хаадаг. Маргааш өглөө цагтаа ирээрэй"

Эра гэгч эмэгтэй Тэхёны хөвсгөр бор үсийг сэгсийлгэсээр хэлвэл Тэхён бага зэрэг инээгээд өнөөх bakery-нээс гаран явлаа.

Түүнд өнөөдөр хийх зүйл тийм ч их байхгүй учраас өөртөө илүү их цагийг өнгөрөөхөөр шийдэн гэрийнхээ эсрэг зүг рүү алхаж эхлэлээ.

Цаг агаар сайхан байгаа учир Тэхён нүүрэндээ гэрэлтсэн инээмсэглэл тодруулсаар утсаараа оролдон явж байтал гэнэтхэн хэн нэгэн түүний гарнаас татан сүүдэр туссан нэг хэсэг рүү оруулчихав.

"Юу хий--"

"Shh"

Хариуд нь түүнийг татаж оруулсан хүн Тэхёны амыг таглаад баргил хоолойгоор хэлсэнд Тэхён гацаж орхив.

Удалгүй арагш харж байсан залуу гэнэтхэн Тэхёны нүүр лүү дөхөн түүний санаанд ч оромгүй зүйлийг хэлэх нь тэр.

"Намайг үнс"

"Юу?? Галзуурчхаа юу? Намайг тавь!"

Тэхён хамаг хүчээрээ түүнээс салахаар оролдож байх хооронд хэдэн залуусын нааш гүйж буй хөлийн чимээ сонсогдох бөгөөд удалгүй Тэхёны уруул дээр өнөөх залуугын зөөлөн уруул буух нь тэр.

A/n: шинэ бичвэртээ тавтай морил 💖

Daddy's little monsterWhere stories live. Discover now