Хамт байхдаа нисэж бас жаргалтай байж чадна.

Намуухан тоглож эхэлсэн ая аажмаар чанга цохилттой түргэн ая болсоор би нэг л мэдэхэд өнөөх уушийн газар рок дуу дуулаад гитараа нүддэг нэгэн болчихсон юм шиг санагдаж байв.

Удаан тоглосон ая дуусч би хамгийн сүүлийн даралтаа дарахтай зэрэгцэн хүмүүс алга таших аж. Нэг л мэдэхэд өнөөх хэдхэн хүн нэлээн олон болчихсон биднийг хараад байж байсан нь энэ аж.

Жосе харин энэ мөчид юу ч хамаагүй болсон хүн шиг сандлаас босон даашинзныхаа бүсэнд хавчуулсан байсан малгайгаа бариад хүмүүсийг тойрон жаргалтай гэх чинь гүйнэ. Биднийг үзэж байсан хүн бүр түүний малгайнд мөнгө зоос хийх бол тэр надаар бахархсан юм шиг харц шидэн инээмсэглэх аж.

Бид яг л гудамжны хөгжимчид шиг санагдсан юм. Би хөгжим тоглож тэр бүжиглээд л. Үүрд энд ингээд амьдарсан ч болох юм шиг тийм л их итгэл дотроор минь гүйх аж.

- Заавал Неверландад л гитар тоглохыг чинь харна гэж дайраад байсан учрыг минь ойлгосон биз дээ?

Тэр малгай дүүрэн задгай мөнгө барьсаар над дээр ирэн сахилгагүй гэх чинь инээсээр ийн асуух үед би түүнээс харцаа салгаж чадахгүй чимээгүй л толгой дохино.

Тэр үргэлж ийм жаргалтай байвал сайн юмсан. Харц нь гэрэлтэж хацар нь ягаараад л. Би ч бас. Би ч бас яг энэ чигээрээ жаргалтай баймаар байна. Гитар тоглож түүний бүжиглэхийг хараад л.

Яг энд Парист өдөр бүр Эйфелийн цамхагыг зөвхөн түүнтэй л хамт харж хүссэн аяа тоглоно. Би мэдэрч байна. Бас мэдэж байна. Өнөөдөр мэдэрсэн энэ бүх зүйлийг цаашдаа юу ч болсон бай би ийм сайхнаар нь дурссаар л байх болно. Бас хэзээ ч мартахгүй.

Там шиг амьдрал минь магадгүй анх удаа ийм жаргалтай тайван байгаа байх.

***

- Хөөх бид энүүгээр бараг оройн хоол авч идэж болох юм байна. Бүр доор байгаа үнэтэй ресторанд шүү.

Тэр орон дээр суусан чигтээ өнөөх мөнгөнүүдээ тоолж дуусчихаад ийн хэллээ. Би түүнрүү харсан чигтээ хөнгөхөн инээмсэглэнэ. Тэр энэ мөнгөөр хоол авч идэж болно гэж хэлсэн ч хэзээ ч үрэхийг хүсэхгүй байгааг нь би сайн мэдэж байна.

- Гэхдээ хоол авч идэхгүй ээ. Хадгалцгаая. Нэг гахайнд бүгдийг нь хийгээд аятайхан газар тавьчихъя. Тэгээд харах бүртээ энэ өдрийг бодох болно.

-Тиймээ сайхан санаа байна.

Гэсээр би гитараа аятайхан газар тавиад түүний сууж байгаа газар очин дээш харан хэвтлээ. Тэр суусан чигтээ миний зүг эргэж харан өнөөх л нэг жаргалтайгаараа инээмсэглэнэ.

°LOTTO ° [completed] Where stories live. Discover now