Тэр үнэхээр гайхсан байртай том нүдээ бүр ч том болгосоор ийн хэлэх аж. Би чимээгүй л толгой дохилоо. Өөрийгөө хорьж түүнийг гомдоож өөрөө ч хэцүүдсэн тэр цаг мөч бүрт би аажим аажмаар түүнд ойртох боломжоо хааж орхисон минь энэ аж. Казиногын бүх хүн Сэүн Жосе хоёрыг төгс хос болно гэж боддогын дээр Сэүн Жосег олны өмнө болзоонд урьсан өдрөөс хойш хэн ч Жосег өдөж хоргоож чадахаа больсон байв.

Хүн бүр хүлээн зөвшөөрч байсан болохоор яаж ч харсан тэд хамт байхдаа төгс болохоор Жосед ойртох зоригтой хүн байхгүй болсон билээ.

Хэрэв Жосе надтай хамт байх боломж гарах юм бол бид хэн хэн маань хэл амны бай болоод дуусах нь мэдээж биз. Жосе өнөөх л нэг 'их гурвалын дундын өмч' гэдэг балай хочоо эргүүлж авч би дүүгийнхээ эмэгтэйг булаасан гээд казино даяар шуурах нь мэдээж.

- Чанёолаа. Би их гурвалыг хоорондоо эмэгтэй хүнээс болж хагаралдхыг харж тэвчихгүй шүү. Чи ухаантай л байгаарай даа. Өөрийгөө хяна. Түүнийг ширтэхээ боль.

- Би маш удаан өөрийгөө хянасан. Тэгээд л нөхцөл байдал ийм болчихлоо.

Би Иёны өөдөөс ямар ч хувиралгүйгээр ширтсээр ийн хэлэх үед тэр хий хөмсгөө зангидан надруу харна.

- Анхнаасаа Жосе намайг покероор ялах үед л би түүнд эргэлт буцалтгүй татагдчихсан байсан. Гэхдээ өөрийгөө хорьж цагдаж хянаж бүх зүйлийг буруу хийсээр байгаад дундаа том хана босгочихсон. Ядаж одоо ухаарч байгаад минь баяр хүргэхгүй юм уу? Өөрийгөө хянаж зовохоо болих нь байна шүү дээ.

- Чанёолаа. Чи жаахан бодлоготой байх хэрэгтэй. Сэүн та хоёр эмэгтэй хүнээс болж муудалцаж болохгүй.

Иён үнэхээр тулгамдсан бололтой ийн хэлэх үед би хувиралгүй царайндаа инээмсэглэл тодруулан түүний мөрөн дээр гараа тавьлаа.

- Битгий санаа зовоо. Би сэтгэлээ чөлөөлсөн ч үйл хөдлөлөө хянахтайгаа байна. Тэглээ ч би хэзээ ч Сэүнтэй эмэгтэй хүн булаацалдаж муудалцахгүй. Тэр миний хувьд маш чухал.

Би чадах ядахаараа Иёныг тайвшруулах гэж ийн хэллээ. Иён хэсэг зуур өөдөөс минь тун эргэлзэнгүй ширтэх аж. Мэдээж шүү дээ. Жосег тэгэж ухаан мэдрэлгүй ширтэж байсан хүн одоо ингэж хэлэхээр яаж ч итгэх билээ.

- Хэлсэндээ хүрээрэй Чанёол.

***

Цаг оройн есийг заахтай зэрэгцэн бид зорьсон газраа ирэв. Бүгд тус тустаа машинтай ирсэн тул Кай Сэүн хоёр ирсэн үгүйг мэдэж үл чадна.

°LOTTO ° [completed] Waar verhalen tot leven komen. Ontdek het nu