Харц минь урд минь байх зурагнаас үл салах аж. Ягаан даашинз өмсөж урт үсээ ардаа туузаар боосон өсвөр насны охин. Гартаа жижигхэн гөлөг тэврээд нүүр дүүрэн инээсэн зураг байх аж. Сандрал гэмшил, байж болох бүхий л мэдрэмж дотор минь гүйх аж. Крис Вугын хүйтэн харц яг хажуугаас минь төөнөж би хоосон харцаар зургыг ширтэнэ. Дараа нь би зургаас харцаа салган надруу хариулт эрэн цоо ширтэх цагдааруу харлаа. Хутганы ир шиг өнөөх хурц харц нь харах төдийд дотрыг минь сийчих шиг бүр ч ширүүн болсон байх аж.

- Юу яриад байгааг чинь ойлгохгүй байна.

Би тайван гэх чинь ийн хэллээ. Хариуд нь тэр уурсан хэзээ мөдгүй дэлбэрэх гэж байгаа тэсрэх бөмбөг шиг харагдах аж.

Удалгүй чанга нударга нь нүүрэн дээр буун намайг нэг сайн цохиод авах нь тэр.

- Санатал чинь цохиод өгөх болохоор битгий санаа зов. Чи хэргээ хүлээх л болно Пак Чанёол.

Гэсээр ахин нэг цохих үед аманд цус амтагдан дотор давчдах аж. Би зодуулаад сууж байх эсвэл зүгээр хэн нэгэнд хараалгаад суудаг төрөл нь биш. Би хэний ч дор орохыг хүсдэггүй тэсэрсэн омголон хүн. Гэхдээ энэ удаад би хий гавнаасаа болоод хөдлөж чадахгүй байгаа хүн шиг хоосон тийчлэх аж. Юуг ч санахгүй байна гэж хэлээд үнэхээр санахгүй байгаа хүн шиг царайлсан ч гэлээ би түүний ярьсан бүхнийг яг л Крис Ву гэх эр яаж санаж байгаа түүн шиг тод санаж байсан юм.

Миний гэм нүгэлүүдийн нэг. Бодлын минь бүр мухарт шигдчихээд хааяа хааяа тэр үеийн мэдрэмжтэйгээ хамт гарч ирдэг тэр дурсамж. Бодлоос минь салж өгөхгүй намайг тамлаж байсан шигээ одоо амьдрал дээр намайг зовоох аж.

- Ингэсний чинь төлөө манай ах та нарыг яасан ч өршөөхгүй байх. Харамсалтай байна.

Сүүлчийн мөчдөө яг л ах шигээ хурц харц гаргаад шазруун гэх чинь инээгээд үхсэн тэр охин.

- Одоо санаж байна уу? Ву Шаолинийг яаж алснаа түүний үхлийн ачаар одоо ингэж сайхан амьдарч байгаагаа санасан уу? Чи заавал насаараа торны цаана суух ёстой Пак Чанёол.

- Та эндүүрч байгаа бололтой. Би торны цаана суух зүйлс хийгээгүй.

Уруул сэтэрч ярихад түвэгтэй болсон ч би Крис Вугын өөдөөс хараад ичгүүргүй гэх чинь ийн хэлнэ. Тийм ээ би яах аргагүй араатан. Сэтгэл зүрхгүй хөгийн мангас. Амиа бодсон аминчхан хүн.

Ийм би хэзээ ч гэмээ хүлээгээд бууж өгч чадахгүй биз. Бүгд мэддэг ч итгэхийг хүсдэггүй миний нууцхан муу тал энэ аж.

°LOTTO ° [completed] Where stories live. Discover now