-Юу? Сэүн Кай бүгд баригдчихсан гэж үү? Байж боломгүй юм.

Би гайхаж ядан дуу алдсаар тэд ийм хурдан баригдчихсанг сонсоод итгэж ядна. Цагдаа нар ийм хурдан ажилладаг гэж мэдээгүй юм байна.

- Тэд арай ч шоронд орчихгүй дээ. Бид зохицуулна. Харин та л эндээс яваад гэртээ очиж—

- Жосе юу?

Кёнсүү нухацтай гэх чинь ийн хэлэх үед Иён цахилгаан шатнаас бууж ирэн хурдан хурдан бидний зүг алхана. Анх харсан шиг өнөөх нүүр дүүрэн инээмсэглэл нь байсангүй харин ууртай төрх гарган өндөр өсгийтөө тачигнуулан алхах аж. Их гурвалын хамгийн хайртай хүн. Ядаж тэр баригдаагүй нь яамай даа.

- Ашгүй чи хүрээд ирлээ. Би бүр тэвдээд байсан юм. Нааш ир.

Тэр дөхөж ирмэгцээ шууд л гарнаас минь бариад лифтрүү алхах аж. Кёнсүү хий сандарсаар араас минь даган Иёнруу харна.

-Иён хадагтай Жосе хадагтайг би аваад явах ёстой. Чанёол ноён тэрнийг цагдаа нарт харагдуулахгүй гэрт нь аваачиж өг гэсэн. Би тэрний тушаалыг-

-Амаа татаа өндгөн толгойт минь. Чамтай чамгүй би өглөөнөөс хойш цагдаа нарыг хараад бүр стресдэж гүйцлээ.

-Уучлаарай яг юу болоод. Бид хаачих гэж байгаа юм?

Би лифтэнд суусан хойно Иёноос гараа татаж аван хий л ийн асууна. Кёнсүү хоосон санаа алдахаас өөр юу ч хийж чадахгүй байх аж. Бас нэг зүйл. Чанёол өөрөө баригдаад явж байж намайг марталгүй надруу Кёнсүүг явуулдаг нь яаж байгаа юм бол? Уг нь бид ахиж харьцахгүй юм шиг муудалцсан атал тэр надад санаа тавих. Мэдэхгүй юм түүний энэ үйлдэл намайг бүр ч илүү эргэлзүүлж байв.

-Тэгхээр Жосе чи одоо угаасаа казиногын эзэмшигчдийн нэг. Тэгхээр чамаас бүхнийг нуугаад байж болохгүй. Сайн сонсож бай. Би энд нөхцөл байдлыг зохицуулж ажиглангаа их гурвалыг гаргах гэж хөөцөлдөнө. Харин тэр хооронд чи газар доорх казиноруу явах хэрэгтэй байна.

-Иён хадагтай. Ингэж болохгүй хэрэв Чанёол ноён таныг тийшээ Жосе хадагтайг явуулсанг мэдвэл уурлах байх.

Иёны яриад байгааг би бүрэн ойлгож ч амжаагүй байхад Кёнсүү шуудхан л ийн хэлэх аж. Ахиад л Пак Чанёол. Газар доорх казино гээд байгаа нь ямар газар гэдгийг мэдэхгүй ч тийшээ явсны минь төлөө Чанёол уурлана. Утгагүй юм.

- Тэнд очоод би юу хийх ёстой юм?

Би тэнэг хүн шиг гайхаж зогсож ханасан минь энэ байв. Угаас казино одоо их гурвалгүй замбараагаа алдаж байна. Бүр цагдаа нар хүртэл ороод ирчихсэн. Бас миний мэдэхгүй ахин нэг өөр зүйлийг мэдэх цоо шинэ боломж гарч ирж байхад би зүгээр айгаад гэртээ бүгээд байж чадахгүй. Миний шазруун зөрүүд дотоод хүн минь яасан ч ийм зүйл зөвшөөрөхгүй.

°LOTTO ° [completed] Donde viven las historias. Descúbrelo ahora