-  Текний тэнд тэврэлдээд л цавуудчихсан юм шиг байсан биз дээ? Юундаа уурлаад байгаа юм?

- Би ганцаараа өөр хүнтэй тэврэлдэж зогссон нь гэж үү? Чи ч гэсэн Сэүнтэй наалдаад л байсан биз дээ? Яасан удахгүй үерхэх хүмүүс ийм байдаг гэж гайхуулахыг хүссэн юм уу?

Энэ удаад би тэсэлгүй дуу алдаад хий л чанга инээж орхив. Угаас дотор бачуураад ядаж ингэж ч болов гаргахыг хүссэн ч гэлээ ганц чанга инээлээ гээд арилах зүйл биш бололтой.

- Чи юу зохиогоод тэрэндээ уурлаад байгаа юм бэ Пак Чанёол?

- Би чамайг зөндөө тэвчсэн Жосе Ким. Чи үнэхээр хэтэрхий явдалтай хүүхэн шиг байгаад байгаагаа анзаарахгүй байна уу?

-Явдалтай хүүхэн?!

- Сэүн бид хоёртой ээлжилж болзоод л ер нь казинод ирсэн шалтаг чинь үнэхээр энэ юм уу? Итгэмээргүй юм.

Тэрний өнөөх өтгөн хөмсөг нь зангирч бүр ч ширүүн харагдуулна. Харин би, би ердөө л хий түүнрүү ширүүхэн харж байлаа. Тэрний уурлаад байгаа шалтгаан миний уурлаад байгаа шалтгаан үнэхээр ямар ч утгагүй тэнэг зүйл гэдгийг би мэдэж байсан ч гэлээ бид ингэж маргалдах тусам бүр ч илүү уурлах аж.

- Би чамтай болзсон санагдахгүй байна. Юу яриад байгаа юм?

Би хий хөмсгөө зангидаад түүнрүү харсаар ийн хэллээ. Хариуд нь тэр яг л түрүүн би уурандаа бачуурсандаа яаж хоосон инээд алдсан түүн шиг инээх нь тэр. Уур амьсгал арай өөр болчих шиг болон би чимээгүй л гараа чангахан атгаад түүнийг ширтэнэ.

- Тийм л дээ. Бид болзоогүй юм байна. Зугтаалт хийсэн байхаа? Нэг өдөр хамт байгаад л шууд мартах тийм утгагүй хоосон зүйл.

Тэрний харц нь ширүүн байх ч хоолой нь тохуурхсан өдсөн шинжтэй байх аж.

- Гэхдээ Жосе. Март гээд мартагдахгүй гэдгийг чи ч би ч сайн мэднэ. Хэдий мартлаа гэж хэлсэн ч...

Гэсээр тэр гараа үл мэдэг өргөн толгойруугаа заагаад

- Энд байсаар л байдаг юм. Тэр хараал идсэн түр зуурын дурсамж энд байгаа цагт энд өөр нэг мэдрэмж нь байж л байдаг.

Гээд тэр цээжрүүгээ заан хоосон инээд алдах аж. Яг л урам нь хугарсан аль эсвэл ялагдчихсан хүн шиг. Би хэсэг зуур юу ч хэлсэнгүй түүнрүү чимээгүй л хоосон ширтэнэ. Тэр ч миний зүг өнөөх уурласан харцаараа ширтэж байв. Түүний хэлсэн үнэн. Угаас бид ямар нэг зүйлийг ердөө 'мартацгаая' гээд мартаж чадахгүй. Харин ердөө л мартчихсан юм шиг жүжиглэж чадна.

°LOTTO ° [completed] Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ