-Чи хүссэн бол би өгнө!

Чанёол нэг гараараа жолооны хүрдээ атгаад нөгөө гараараа арын суудалд байх уутыг ухах нь харагдана. Үнэндээ тэр жолоондоо ч төвлөрөхгүй байсан нь аюултай ч гэлээ би юу ч бодож санаа зовохыг хүсэлгүй гараа алдаллан салхи яаж хурууны минь үзүүрийг ирвэгнүүлэхийг мэдрэн сууж байлаа.

Гэнэт л хацар дээр хүйтэн зүйл хүрэх мэдрэгдэн би дуу алдсаар харах үед тэр шилтэй виски миний зүг сунгаад өөрөө урдах замаа харан давхина. Тэр ч бас хар шил зүүсэн тул бид бараг л бүх зүйлээрээ хосолчихсон мэт санагдаж байв. Гэсэн ч би утгагүй бодлоо авч хаян зүгээр л вискиг аван нээгээд хэд хэд балган суудлаасаа босон гараа алдаллаа.

- Аюултай шүү. Нисчихэв дээ

Чанёолын инээвхийлсэн хоолой дуулдах үед би хий л галзуу хүн шиг хашгираад вискигээ уун зогсож байсан юм. Надад үнэн хэрэгтээ аймар санагдсангүй. Зүгээр л би хэтэрхий удаан ийм тайван бас чөлөөтэй мэдрэмжийг мэдрээгүй удчихсан гэдгээ мэдэрч байсан юм. Чамин тансаг байдал ихэмсэг зан авир гээд л би өөрийгөө хэтэрхий их хорьж явжээ. Нүдэнд минь покер тоглоомноос өөр зүйл харагдахгүй тархи минь ямар нэг хатуу хүнд бодлоор дүүрчихсэн юм шиг л явсан мөчүүдийг би энэ удаад л хэтэрхий удаан тээж явсан гэдгээ ойлгосон юм.

Будаагүй уруул, таарсан жижиг дэлгүүрээсээ авсан хэдхэн воны үнэтэй хувцас гарт минь байх миний ч мэдэхгүй виски тэгээд Чанёол ба энэ салхи.

Би яг л түрхэн зуур ч болов салхинд хамаг бодлоо хийсгэж байгаа биет шиг л болдог бол өөрөө ч хийсээд явчихыг хүссэн хүн шиг хашгираад гараа далаад явж байсан юм.

Үе үехэн машинаар явах хөгжим салхины дуутай холилдон Чанёол мэддэг дуугаа дагаж дуулан харин би үдэшлэг дээр байгаа хүн шиг л бүжиглэж байв.

Энэ бол болзоо эсвэл ямар нэг догдлом сайхан уулзалт биш гэдгийг тэр бид хоёрын хэн хэн нь мэдэж байлаа.

Энэ бол ердөө л бидний 'зугтаалт'.

Дүүрсэн бодлоосоо үнэтэй чамин зүйлсээс, ямар нэг хууль бус буруу зүйлсээс өөрсдийгөө зүхэх сэтгэлээсээ зугтаж байгаа зугтаалт байсан юм.

-Чи жаргалтай харагдаж байна.

Үл мэдэг даарч эхлэн би удтал зогссоны эцэст суудалдаа буцаж суун вискигээ уух үед тэр надруу харсаар ингэж хэлсэн юм. Би хар шилээ доошлуулан хамар дээрээ тохоод мангар хүн шиг л инээж орхив.

°LOTTO ° [completed] Where stories live. Discover now