- Ялагч Пак Чанёол мөрийгөө авлаа.

Ээлжит нэгэн ялалт ирэх мөчид ч уур минь гарсангүй би урд минь суух эрлүү харлаа. Түүний саяны өнөөх ёжилсон өөртөө итгэлтэй төрх нь хумхын тоос шиг замхарсан харагдана.

- Чи ч бас А зэрэглэлийнх гээгүй бил үү?!

Дуу минь чангарсаар ийн хэлэхтэй зэрэгцэн

- Ахиад л эхэллээ.

гэх Сэүний хоолой ардхан талд дуулдана. Тэр өглөөнөөс хойш энд тоглолтыг минь ажиглангаа намайг уурандаа яаж дэлбэрч байгааг хараад шоолоод сууж байгаа нь энэ билээ. Юу ч болоогүй юм шиг инээх нь аргагүй биз тэр над шиг хэн нь мэдэгдэхгүй нэг хүүхэнд биш харин надад ялагдсан юм хойно.

Угаас бид гурав нэгэндээ ялагдаж ялаад сурчихсан болохоор уурлаж гомддоггүй байсан ч гэлээ нэгнээсээ өөр хүнд анх удаа ялагдаж байгаа болохоор энэ нь намайг бүрэн солиоруулж байсан юм.

- Хараал идэг Сэүн. Чамд тийм хөгжилтэй байна уу?

Диллер залуу ширээн дээр овоолсон мөнгийг хурааж байх хооронд би буйдан дээр тухтайхан текила уун суух Сэүнрүү ширүүхэн харц шидсээр асуулаа. Хариуд нь тэр толгой дохин

- би бүр шөнө унтаж чадаагүй гээд боддоо. Жосегийн таныг ялагдагч гэж хэлж байгаа төрх нүдэнд харагдаад инээд хүрээд гэх юм уу эсвэл Жосед бүр татагдаад гэх юм уу ерөөсөө нойр хүрээгүй.

Үгээ дуусгамагцаа тэр ахиад л чанга чанга инээд алдах үед би хий л ширээ цохин уураа гаргахыг хичээнэ. Диллер залуу айсандаа хойш ухарч Кёнсүү ч цаана ойртохгүй байхыг хичээх шиг ганц алхам ухарч харагдана.

- Би уурлаж бачуурсандаа тэгвэл унтаж чадсангүй. Шөнөжин энд шилдэг гээд байгаагуудтай нь покер тоглоод байхад нэг нь ч намайг ялсангүй. А зэрэглэлийн тоглогчдод ялагдаагүй байж би ердөө тэр хүүхэнд ялагдчихсан гэж бодохоор!!

Өнөөх зальтай жуумалзан төрх нь нүдэнд харагдах шиг болж би хий л санаа алдлаа.

- Хөөе казиногоор нэг Чанёолын ялагдлыг ам цуураад ярьж байна. Жосе одоо түмний анхаарал дунд дарс уугаад доор сууж байна гээд боддоо

Өрөөний хаалга нээгдэн Кай ч бас Сэүн шиг инээд алдсаар орж ирэн миний царайг хараад инээдээ хорих гэж хичээнэ. Сэүнээс ялгаатай нь тэр ядаж жинхэнээсээ уурлаж байгааг минь мэдэрч чаддаг юм.

- Одоо бүр эзэн эрхээ эдлээд дарс ууж байгаа хэрэг үү?

Кайн зүг харсаар ийн хэлэх үед тэр хий л толгой дохин

°LOTTO ° [completed] Where stories live. Discover now