Sunflower || jh ||mgl 2019

Oleh hesumi_rt

7.4K 726 99

libraryd tani bhd uidahgui aytaihan zohiol Lebih Banyak

part 1
part2
part3
part4
part6
part7
part8
part9
part10
part11
part12💙
part13
part14
part15
part16
part17
part18
part19
part20
part21
part22
part23
last part
✨Талархлын үг✨

part5

306 32 0
Oleh hesumi_rt


Усанд орчихоод өрөөндөө орж ирэн үсээ ч хатаалгүй сул өмд цамц өмсөөд доошоо буулаа Суратай 4 цагт уулзах ёстой болохоор хурдан дуусгахгүй бол амжихгүй байх.

Доошоо бууж ирэхэд бүгд ажлаа хийж байгаа харагдана. Жинд загинуулсан бололтой. Гэхдээ энэ үдэшлэг яг л жаахан хүүхдийн төрсөн өдөр шиг юм, Янз бүрийн шаар ягаан цэнхэр өнгийн тууз нэмчихвэл маргаангүй хүүхдэд зориулсан үдэшлэг болох нь

Юу хийхээ мэдэхгүй байж байтал цаанаас Хусог намайг дуудлаа.
"Дахэ~ ирээд надад туслахгүй биз энэ их ярвигтай юм" гэсээр гартаа байх орооцолдсон гэрэлрүү харан толгойгоо маажих аж.

Үгүй ээ Хусог л биш шүү . Яах вэ яагаад сандраад байгаа юм бол. За байз өөр хийх юм байна гэж хэлээд явчихдаг юм билүү

Тэгээд гялс хажуудаа байсан Жимин дээр очоод "Юу би нөгөө Жиминд туслаж байна лдаа" гээд гарт нь байсан дөрвөлжин зүйлийг аваад хананд өлгөж орхилоо. Гэтэл Жимин надруу гайхсаар

- Уучлаарай хадагтай, би ажлаа дуусчихсан тэгээд л Жин ах намайг амарч болно гээд би энд амарч байна харин чи сая миний амралтыг тасалдуулаад утсыг минь хананд өлгөчихлөө гээд үсээ хойш гараараа самнаад аман дахь бохио жавир жавир гэсээр элгээ тэврэн надруу харлаа.

Ямар тэнэг байдалд орчихов доо, би одоо үнэхээр тэнэг харагдаж байгаа байхдаа

- Ю-юу аан нөгөө уучлаарай гэж тэнэг царай гарган гацсаар утасыг нь авч өгөхөд инээгээд

- За тоглосон юм аа, Зүгээр, Чи хүнд тусалмаар байгаа юм уу тэгвэл Хусог ахад очоод тусалчих тэр их будилж байгаа бололтой гэхэд нь би

- А-аан тэгеээ гээд эв хавгүй инээмсэглээд хөдөлж ядсаар Хусог дээр очиход
-Надад тусалмааргүй байгаа юм уу? Тэгвэл би өөрөө чаднаа гэх нь тэр.
- Юу? Үгүй дээ зүгээр гээд өөр нэг гэрэл аван орооцолдоог гаргах гэж хичээж эхлэхэд тэр дуугүй л толгой дохисоор урдахаа хийж эхлэв.

Будилсаар арай хийж бүх гэрлийн орооцолдоог тайлан бахдалтайгаар харахад өөрийн эрхгүй инээмсэглэж байлаа. Тэгээд Хусогийг дууссан үгүйг шалгахаар түүнлүү хартал тэр надруу инээмсэглэчихсэн гараараа шанаагаа тулан ширтээд сууж байх нь тэр бас дээрээс нь ганц ч гэрэл янзлаагүй болотой өмнөх нь хэвээрээ байв. Би ч тэр дороо л улайж байгаагаа мэдрэн харцаа хурдхан буруулаад "Х-хусог аа" гээд дуудахад тэр цочин " А-аан уучлаарай. Д-дуусчихсан уу " гэхэд нь толгой дохиход " Зза тэгвэл би үлдсэнийг нь хийе чамд өөр ажил байгаа бол яв даа" гэхэд нь л би Суратай уулзах ёстойгоо санан явах аа хэлэхэд тэр толгой дохин орой уулзъя гээд гэрэлнүүдийг өлгөж эхлэхэд би өрөөрүүгээ гүйлээ.

Өрөөндөө орж ирэн цагаа харахад 3 болж байлаа. Санаа амран хувцасаа бэлдээд нүүрээ хөнгөн будаад үсээ янзалж эхлэв.
Дуусаад цаг харахад 3:40 болж байсан ба Сурагаас дуудлага ирсэн байв. Би бэлэн болсноо мсж ээр илгээхэд тэр 10 мин дараа очоод авъя гэлээ.
Би ч бэлэн болчихсон учир хүлээнгээ орон дээрээ таван хошуу болж хэвтэхэд саяны явдал санаанд зурс хийн орж ирлээ.

Хусог надруу хараад инээмсэглэж байсан. Бүр шанаагаа тулчихсан
Хүмүүс сайн хүнээ л тэгж хардаг биздээ. Тэр нээрээ надад сайн юм болов уу? Зза үгүй байх аа гэхдээ сандарч байхдаа ямар эгдүүтэй харагдаж байсан гээч бас тэр инээмсэглэж байхдаа үнэхээр үзэсгэлэнтэй байсан. Байз би чинь юугаа бодоод байгаа юм?

Сурагаас дуудлага ирэхэд би бодлоосоо салан цүнхээ аван Жонгүг д гарах гэж байгаагаа хэлэхэд тэр тоох ч шинжгүй нөгөө хэдтэйгээ арзайтлаа инээж байлаа. Тэднийг харж нүдээ эргэлдүүлээд хаалгаар гарахад Сура машинтайгаа ирчихсэн зогсож байв.
Тэгээд бид хоёр шууд л дэлгүүрийн зүг давхилаа. Замд Сура гэрт юу болж байгаа тухай асуухад нь би яг л цэцэрлэг шиг байсан гэрэл чимэглэл гэх мэт юмнуудыг хэлэхэд тэр жаахан хүүхдүүдийг үдэшлэг шиг юм гэж хэлээд инээд алдлаа.

Их дэлгүүрийн гадаа ирэхэд бид хоёр догдолсоор нэгэн лүүгээ ярзайтлаа нэг инээчихээд оров. Бид хоёр энэ удаадаа зөвхөн үдэшлэгт өмсөх хувцсаа аван дараа долоо хоногт дахин ирэхээр боллоо.

Цаг гаруй хэссэний эцэст би бариу галбир гаргасан хар нарийн мөртэй даашинз болон дээгүүр өмсөх хүрэн өнгийн хөвсгөр хүрэм авлаа. Сонгосон хувцас маань таалагдаж байсан учир их л жаргалтай явлаа. Сура ч гэсэн сэтгэл хангалуун байгаа харагдана. Тэгээд үсчин гэх мэт зүйлээр орж бэлэн болсны дараа бид хоёр кафе орж кофе болон амттан аваад авсан хувцас нүүр будагныхаа талаар ярилцан үдэшлэг хүртэл жаахан цаг нөхцөөчихөөд гарч манай гэр лүү хөдөлцгөөлөө.

Ойрдоо үдэшлэг гэх мэт зүйлсд яваагүйдээ ч тэр үү энэ удаахдаа илүү анхаарсан минь энэ байлаа.




a/n: unshsand bayrlalaa

Lanjutkan Membaca

Kamu Akan Menyukai Ini

22.2K 2.4K 30
Галзуу хүүхэн ямар байдгийг мэдэхгүй юм байж хүүхэлдэйгээ болгох гэж оролдож л байдаг. Чи бол жинхэнэ эргүү амьтан Пак Жимин.
22.2K 2.4K 21
Өмнө нь 2190хоног энэ удаад 365?
1M 64.4K 119
Kira Kokoa was a completely normal girl... At least that's what she wants you to believe. A brilliant mind-reader that's been masquerading as quirkle...
6.4K 321 13
"أنا حقا آسفة، لقد كنت مجبرة على خداعك تشيفويو_كن!" "ليست غلطتك أنك أردت العيش، أفهم أن الظروف هي من اختارت لك ذلك القرار" { الأزهار التي تنمو في الظ...