part21

238 23 4
                                    




Удаан уулзаагүй хайртыгаа ханатлаа тэврэн зогсох энэ мэдрэмж ямар дулаахан гээч.

- Дахэ намайг уучлах уу?

хэмээн хэлээд итгэл тээсэн харцаар Дахэгийн гүн бор нүдрүү ширтлээ. Харин Дахэ хариултаа бодно.
Тэр хариултыг Хусогийн нүднээс авах ёстой мэт түүний нүдрүү анхааралтай ширтэн зогсжээ. Тэгээд удалгүй тэр харцаа салгасан юм.

- Би мэдэхгүй байна

Энэ хариултыг Дахэ хэлэн түүнээс холдоход яг одоо Хусогт энэ хамаа байсангүй тэр цаана байх буланруу харцаа салгалгүй ширтэж байснаа шууд л гүйн очоод тэр хүнийг таньсан даруйдаа түүний хоолойг боон хананд шахлаа.

-Энд юу хийж байгаа юм?! Чи тэдэнлүү ярьсан уу?! хэмээн сул дуугаар хэлсэн ч тэр нэгэнлүү архирч байлаа.

Дахэ Хусогийг тэнд хэнтэй юу ярьж байгааг сонирхож байсан ч удалгүй санаа алдан 'Надад хамаагүй' гэх бодлыг толгойдоо бодон буцан кароаке орох хаалгыг зүгллээ.

Хаалгыг татан ормогц гаднаас ямар нэг хүнд төмөр газар хүчтэй унах чимээ гаран удалгүй хэн нэгний хүндээр ханиалгах сонсогдоход бараг л архи нь гарчихсан Дахэ ямар нэг зүйл болчихлоо хэмээн бодон буцаад гадагш гүйхээрээ гарлаа.
Гэтэж явсаар түрүүхэн Хусогийн зүгэлсэн буланд очин харвал хэд хэдэн залуу газарт хэвтэх нэгнийг тойрон зогсох ба тэр хүн Хусог гэдгийг өмссөн цагаан подуволкноос нь таньлаа.

Дахэ амаа гараараа даран тэнд болох үйл явдалыг арай хийн тэвчин харна.

Элгээ тэврэн атиралдан хэвтэх Хусогийн амнаас цус гойжин тэр өндийх гэсэн ч тэнд байсан нэг залуу өшиглөөд унагаачих нь тэр.

Гэтэл хаанаас ч юм нэг эмэгтэй гарч ирэн Хусогийн өмнө суун хүзүүгээ иллээ.
'Тэр түрүүнээс хойш энд байсан юм уу?' гэх бодол Дахэгийн толгойд эргэлдэхэд өнөөх эмэгтэй

-Хайрт минь, чи надад хайртай байхаа больчихсон юм уу? Би гомдож байна шүү Чи намайг сая өвтгөлөө хэмээн найлинхай хоолойгоор хэлэн удалгүй хүйтэн инээмсэглэл тодрууллаа.

Дахэд энэ дүр төрх хэтэрхий танилч тэр түүнийг таньсангүй. Ухаан санаа нь орж гарна. Бас хэн ч байсан миний зөвшөөрөлгүй Хусогийг хайраа гэж дуудаж байгаа хүнийг үзэн ядахын зэрэгцээ гомдож байлаа.

-Би чамд анхнаасаа сайн байгаагүй хэмээн Хусог хахаж цацсаар хэлэхэд өнөөх эмэгтэй Хусогийн хацарлуу хүчтэй алгадаж орхив.

Sunflower || jh ||mgl 2019Where stories live. Discover now