part16

240 26 7
                                    


Толины урд зогсон урд минь харагдах дүрсийг хэсэг ажин зогслоо. Яс болтлоо тураагүй ч царай алдчихаж би хэзээ ийм байсан билээ. Өөрөө ч анзаараагүй байх гэж.
'Одоо хангалттай Дахэ хэдий болтол новш шиг амьдрах юм' гэж өөртөө хатуухан хэлэн ширээн дээр байх жижигхэн шаргал хавчаарыг аван үсэндээ нямбай гэг чинь зүүлээ.

Өглөөний цайгаа бэлдэж дуусахад
утасны дуу хангинахтай зэрэгцэн хаалга тогшлоо.
Яарсаар очин тайлахад шууданч зогсож байв. Тэр надтай нэг ч үг дуугаралгүй гарт минь нэг дугтуй атгуулаад цааш явахад нь би хаалгаа хаан утасруугаа очин авбал Жонгүг байх нь тэр
- Сайна уу? Эгчээ яажшуухан байнадаа хэмээн Жонгүгийн цовоо дуу дуулдахад өөрийн эрхгүй нүүрэнд минь инээмсэглэл тодрон
- яахав тийм ч муу биш л байна. Ямар хэрэг гараав?
- Аан, таньд урилга очсон уу?
- Тийм бололтой гэж хэлэн гартаа байх дугтуйгаа эргүүлж тойруулан үзэхэд ямар нэг хаяг гэх зүйл байсангүйд
- Энэ тэгээд юуны урилга юм.
- манай гэрт цуглах урилга
- Айн? Гэртээ дуудах гэж урилга явуулж байгаа юм уу? гэхэд Жонгүг дүрсгүй гэг чинь инээгээд
- Тиймээ сонирхолтой байлгах гээд сануулчихая урилагагүй бол оруулахгүй шүү бас яг цагтаа ирээрэй та нарыг завгүй гээд ирдэггүй болохоор албаар эрт явуулсан юм гээд утсаа таслахад нь би санаа алдан дугтуйг нээлээ.
УРИЛГА
Урилга очсоноос хоёр өдрийн дараа 16:00 цагт Жонгүг болон Мики нарын гэрт заавал ирнэ үү! Халз шоудана! хэмээн гараар бичсэн байв.
Энэ хүүхдийг дээ

Урилгагаа ширээн дээр үлдээн өглөөний цайгаа уучихаад хувцасаа өмсөн гадагш гарлаа. Өнөөдөр л нэг сэхээ орох өдөр
1 жил гэдэг хангалттай хугацаа.

Хэдий одоо хүртэл Жон Хусогийг санадаг ч гэсэн би хүчтэй байж мартах хэрэгтэй. Ийм зүйлтэй удаан хугацаанд зууралдахаас илүү мартаад тавьж явуулсан нь дээр биздээ. Гэтэл үүнийг миний сэтгэл үл ойшоогоод байна. Их сургуульд орох цаг минь болчихсон байхад ийм байдалтай байж болохгүй.

Тэр өдөрөөс л бүх зүйл буруугаар эргэчихсэн юм. Тэр надтай дахиж харьцаагүй. Харц ч тулгараагүй. Зүгээр л надаас зугтсан хулчгар амьтан. Нэг өдөр бүжгийн ангид Хусогийг ганцаарахнаа чимээгүйхэн мэгшин сууж байсныг тод санаж байна. Тэр үед очоод энгэртээ наагаад чанга тэврэхийг ямар их хүссэн гээч тэр л хамгийн доторыг минь тарчлаах мөч байсан юм. Гэхдээ би чадаагүй өмнөх шигээ энгэрт минь наалдах биш өөрөөсөө холдуулан түлхэхвий гэхээс айсан. Харин тэр өдөрийн маргааш л би хамгийн ихээр харамсаж билээ. Тэр мөч сүүлийнх байсан гэдгийг мэдсэн бол... Сүүлийн удаа тэврэх боломж байсан гэдгийг мэдсэн бол... Түлхэж холдуулсан ч хамаагүй харааж зүхсэн ч хамаагүй хамгийн дулаахнаараа сүүлийн удаа тэврэх байсан юм. Би тэгж л бүх зүйлийг умартан түүний төлөө явах чадалтай байсан.
Хэдий богинохон хугацаа байсан ч би дэндүү их дасчихсан байжээ.Хайр гэдэг зүйл тийм ч их хугацаа шаарддаггүй бололтой.

Sunflower || jh ||mgl 2019Where stories live. Discover now